1986-201...

2010-10-24 - Хувьсгалуудын тухай

Бичсэн: AmonRa
Хувьсгалуудын тухай унших гоё байдаг- хүн гээч болхи амьтны механизмуудыг харуулдаг болохоор. Жишээ нь Оросын 1905 оны 1-р сарын бүтэлгүйтсэн хувьсгал гэж их марзан юм болж байжээ. Тэр цагт Маркс их моодонд орсон цаг- шинэ эрин ирж буйг олон мянган хүмүүст сахалтай эр ойлгуулсан хэрэг. Өөрчлөн байгуулахын оронд гадаад орнуудад мөлжүүлж, боолын амьдралаас залхсан байжээ, хүмүүс. Хаан нь угаасаа гадаад хүн байсан гэдгээ ард түмэн нь нээг их ухаардаггүй байсан сонирхолтой цаг.

Гэвч. Юм болгон хоёр талтай: ойролцоогоор 20 мянган хүн цугласан боловч, Марксыг уншиж ойлгохын оронд, шууд бүгдийг нэг д...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-17 - Захиа ирэв

Бичсэн: AmonRa
Хөгшөөн, бодоод бодоод үзлээ л- Монгол соёл гэж юу байдын? Хамаг юм үүнээс эхэлдэг гэдгийг ойлголоо. гэхдээ Монгол түмний соёл гэж хаа сайгүй орилолдоод байгаа хэрнээ цаанаа шал дэмийрсэн нөхдүүд байдаг биздээ. Шаадаг хэдэн гарууд- монгол гэсэн хэрнээ, монгол бичгээ ч мэдэхгүй, эсвэл хэлээрээ ч зөв ярьж чадахгүй байгаа шд үнэндээ. орос хужаа н мэдэгдэхгүй. соовист ч гэх шиг, шокоол ч гэх шиг.

Эсвэл бидний соёл моёл хэл хил мал гэж бүлтрээд байгаа хэрнээ? Айн.
Монгол угсаатан гэхээр дээлээ тодрох юм байх. Тэр нь дээл. Өнөөх дээл нь ч монгол биш, хужаа. өөр юу байгаа билээ? дээл битгий өмс гэж ш...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-13 - Хялбархан номын тухай

Бичсэн: AmonRa
Өчигдөр хялбархан ном уншиж дуусгалаа. Блог хөтлөх зав гарахгүй байгаа хэрнээ, ном унших зав бол гараад байна- учир нь энэ ном маш хялбархан. Ойролцоогоор 100 хуудастай учир, уншихад их хялбар. Үсгийн хэмжээ нь донгиочуудад зориулж томоор бичсэн- уншихад донгиочуудын нүд өвддөггүй. Гэвч маш зажлууртай.

Хялбархан юмны тухай би өмнө нь тайлбарлаж байсан- гэхдээ яг яагаад хялбар байх хэрэгтэй, ямар нэмэлт ач тустай талаар Жон Маэда гэдэг хүн тайлбарлаж байгаа юм. Өөрийн хөдөлмөрөө хялбар зохион байгуулбал ямар давуу талтай, үүгээр зөвхөн хувийн амьдрал галбир орохоос гадна хувийн энергиэ зөв зарц...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-09 - Дараагийн өдрүүдэд...

Бичсэн: AmonRa
Найзын жагсаалтыг цэвэрлэлээ- хэрэв хэн нэгнийг хилс хэлмэгдүүлсэн бол, сэтгэгдэл бичээрэй. Таних танихгүй этгээдүүдийг хаслаа- ихэнхийг нь хэн болохыг ч мэдэхгүй юм байна. Удахгүй блогын засвар, дизайны шинэчлэл явагдана- уншигчдын хүслийг харгалзахгүй, өөрийнхөөрөө хийх болно. Үүний дунд: хэдэн скрипт зоох шаардлага байна уу, байхгүй юу гэдгийг үзэх хэрэгтэй байна. Ер нь бол долоо хоногт нэг удаа бичлэг оруулаад байх цаг гараад байх бололтой. Гэхдээ зөвхөн онолын хувьд. Одоохондоо өдрийн төлөвлөгөөг сайтар тохируулж, нарийн болгох хэрэгтэй байна. Хир болж байна гэдгээс шалтгаалан, цааш...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-09 - Хөшөөний тухай

Бичсэн: AmonRa
Хөшөө янзалж байгааг сонсоод, мэдээж хэрэг элэг нэгтэн иргэдийнхээ сэтгэгдэл хамгийн түрүүнд сонжлоо. Их гоё санагдлаа- Улс орны хөгжилд зайлшгүй хэрэгтэй, ажлын байр, ухамсрын хөгжил мэтийн үй олон тарган бонустай, хятад хүрлээр цутгах гэх мэтийн олон сайхан давуу талтай юм байх. Гол нь бидний урчууд хамраа ухаад сууж байвал, болох нь тэр. Гадаадад өөрсдийн хөшөөг бариулдаг оновчтой шийдвэрээс гадна, хамгийн оновчтой шийдвэр нь миний бодлоор: Талбай дунд хятадуудаар орон сууц бариулчъя л даа! гэж байх юм. Гайхалтай. Аз жаргалын нулимсанд живэх шахлаа. ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa