2010-10-30 - Нэг иймэрхүү
Бичсэн:
AmonRa
Аав томилолтоор явсан юм шиг, коммунизм гэнэт дуусав. Эхэндээ бөөн баяр- бас бөөн эрх чөлөө. Сургуулиас муу дүн халааслаад орж ирэх бол гай л байна- аавын суран бүсээс айх хэрэггүй болохоор. Ангийхаа бүтэхгүй амьтадтай архи ууж болно, шөнөжин тэнэн байж гэртээ ирж болно. Гайхамшигтай. Ээж энд тэнд садарлан тэнүүчилж, хаа хавийнханд өр тавина. Hүүр амаа будаж өдрийг өнгөрүүлнэ. Аавтай авахуулсан зургийг буруу харуулж, эсвэл нууж, залуу насныхаа алдааг харамсана. Зурган дээр гоё гараагүй, өөрийгөө зөв толилуулж чадаагүй, хөрөнгө оруулагч татаж чадахгүй байсандаа бас ичнэ. Тэр хооронд бид архийг ...
|
|
Сэтгэгдэл (20)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-10-29 - Хүн амын тооллого
Бичсэн:
AmonRa
Хүн амын тооллого эхлэхэд 13 хоног үлдсэн байна. Иргэд өргөнөөр бүртгүүлээрэй- элэг нэгтнүүд бид өөрсдийгөө хэдүүлээ байгааг мэдэхэд буруутах юм байхгүй. Бүгдэнд амжилт!
P.S: Тэр тусмаа гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа иргэд өргөнөөр оролцохыг уриалж байна.
ЭНД
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-10-28 - Боовон хөшөө
Бичсэн:
AmonRa
Нэг л өглөө Хархорины ойролцоо асар том боовон хөшөөтэй болчихсон гэж сумынхан ам дамжин домог мэт ярина. Тэдний яриагаар бол энэ хөшөөг “Монгол 300″ ХХК-ийн захирал Ц.Соёмбо гэгч аавдаа зориулж босгосон сурагтай. Харин зарим хүмүүс БОАЖЯ-нд ажилладаг Оргодол гэж хүн барьсан гэж хэлэлцэнэ. Уг боовон хөшөөг хэн барьсан талаарх эдгээр зөрүүтэй мэдээллээс харвал их л нууцаар босгосон бололтой. Ямар ч гэсэн Өвөрхангайчуудыг ичээх болсон энэ сүрлэг хөшөөг 30 гаруй сая төгрөгөөр босгосныг Хархорины иргэд гэрчлэн ярьдаг.
Эрх чөлөөгөөр амьсгалсан иргэд аавдаа зориулж боов босгодог болсон байна. ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-10-27 - Баасны тухай
Бичсэн:
AmonRa
Урлагийн бүтээлийг уран бүтээлчээс нь буюу зохиогчийн бодол ба тэмүүллээс нь салгах ер боломжгүй. Бас болохгүй. Үг үйлдэл хоёр зөрөхтэй яг адил. Үг үйлдэл хоёр зөрвөл ихэвчлэн шизофрени гэдэг марзан өвчний шинж байдаг. Би нээг их ухаантай биш- гэвч энэ урлаг гээч юман дотор буцалж, овоо их хугацаа өнгөрүүлсэн болохоор, ойлголттой болсон байна. Итгэнэ үү байна уу, өөрөө мэд: xангалттай удаан хугацаа. Мөн хангалттай зохиолчдыг, уран бүтээлчдийг таньдаг. Гэхдээ энэ бол сэдэвтэй нээг их хамаагүй- үүний тухай дараа нь тухтайхан үргэлжлүүлж болно.
Миний энэ удаад хөндмөөр байгаа сэдэв бол: Уран бүтэ...
|
|
Сэтгэгдэл (18)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-10-26 - Сонирхолтой номын тухай
Бичсэн:
AmonRa
Нэгэн сонирхолтой ном уншлаа- Жарэд Даймонд гэдэг эрдэмтний "Баян ба хоосон: Хүн төрөлхтний үүсгэсэн нийгмүүдийн хувь заяа" гэдэг нэртэй ном. Номыг маш амтархан уншлаа- ойрын 10 жилд уншсан ном дундаас топ 10-т багтах шинжтэй. Эрдэмтэн маань одооны ертөнцийн соёл, мөн соёлтой шууд холбоотой хүчний тогтолцоог сайтар шинжилж, эх үүсвэрээс нь одоо цаг хүртэл дагаж харсан байх юм. Яагаад европчууд соёл иргэншлийн хамгийн дээгүүрт явдаг, харин австралийн уугуул иргэд дөнгөж чулуун зэвсгээс татгалзаж байна гээд. Яагаад Дундад улс Энэтхэг мэтийн улсуудын төр улсууд ба нийгмүүд нь мянгаад жилийн өмнө ...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|