1986-201...

2010-11-24 - Өнөөх, яагаав...

Бичсэн: AmonRa

Том, тарган бөгс гээч нь ойртож байгаагийн шинж юм байх даа? Геометр хувиргалт хийж байтал, нэг мэдсэн дайн эхэлцэн, хоёр тал боожгойгоо гайхуулан даналзаж байх юм. Сонин л юм- юугээр, яаж дуусдаг юм байгаа. Баахан солонгосчууд дайнаас дүрвэж ирнэ байх даа?

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-11-22 - Өглөөний цай

Бичсэн: AmonRa

Бага зэрэг цаг гардаг юм байна. Гадуур гүйгээд ирье гэж бодтол, гадаа нойтон цас бороо холилдож ороод, тэнгэрийн өнгө сонин байхын. Маус дарахаар шийдлээ. Поором зооромоор тэнэлээ.
Марзан иргэд марзан асуулт тавьж, марзан хариулт авч байх юм гэнэ. Бүгдээрээ хуруу нийлүүлэн тачигнуулж байх юм- хүмүүст цаг маш их байгаа бололтой. Бас бүгдийнх нь зүрх сэтгэл нь Эх Орны төлөө өвдөж байх юм гэнэ.

Бүх юм арван жилийн өмнөх шиг л үргэлжилсээр. Бидний эх орон бидний эх орон байхаа больсон. Миний төр ч бас миний төр байхаа больсон. 20 жилийн өмнө албан ёсоор тийм болсон. Юунд гайхав, андаа? Хонхны дуунд...

Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-11-14 - Бахархах шалтгаан II

Бичсэн: AmonRa

Эхний удаад би хүний бодит үнэ цэнэ гэдэг, хийсэн ажлаар дүгнэгддэг гэж хэлж байсан. Яг энэ байна, хийсэн бүтээсэн, босгосон. Тэр болгон нь хүнд тус болж, ажлыг нь урагшлуулсан.

Харин мэдлэг боловсролтой хүн буюу Б төрлийн баялаг эзэмшигч зөвхөн потенциалаар үнэтэй гэж хэлж байсан. Энэ бол бодит бус баялаг, бас үнэ цэний хувьд бодвол эхнийхээс хамаагүй дор.
Энэ бол хүний хуримталсан мэдлэг, туршлага- гэвч хэрэгжүүлж амжаагүй, эсвэл хэрэгжүүлэхийг хүсдэггүй байж болно. Гурав дахь төрлийн буюу В төрлийн баялаг нь бодит бус баялаг. Хоёр дахь төрлийн баялаг буюу хүний хэрэгжүүлж амжаагүй байгаа мэд...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-11-07 - Аалзны торон ой

Бичсэн: AmonRa
Нөхөр Акира Куросава олон сайн кино авсан. Олон сайн кино авахаас гадна, олон сайн киноны зохиол бичсэн. Сайн киноны зохиол бичихэд мэдээж хэрэг хүн таних хэрэгтэй байдаг- хажуу орцны архичдыг таних бол даанч хүн танихын мэдлэгт хүрэлцэхгүй. Харин нөхөр Куросава хүн таньдгаараа алдартай. 7 самурай киногоо авсны дараа мань эр киног орхиж болох байсан- сайн найруулагч нэг л сайн кино авахад хангалттай. Гэвч нөхөр Куросава өөрийнхөө чадвараа улам хурцатгасаар, мэргэжлийн маш өндөр төвшинд хүрсэн.

Найруулагчийн ур чадварыг зарим нөхөд их марзан үнэлдэг: нэг алдартай жүжигчин тоглуулсан байхад болн...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-10-31 - Бахархах шалтгаан

Бичсэн: AmonRa
Соёл иргэншлүүдийн хамгийн гол хөгжлийн зорилго бол их идэж уух. Зүгээр нэг их идэж уух биш, аль болгон амттайг, шүүслэгийг, өргөн сонголттойгоор идэж уух нь соёл иргэншлүүдийн зорилго юм. Бичил загвараар авч үзвэл, энгийн нэг хүн том гүзээгээрээ өөрийн хөгжил, мөн сүрэгт эзлэх байр сууриа тодорхойлдог. Мэдээж их иднэ гэдгийг зүгээр нэг их идэж уухыг биш, харин их хэрэглэхийг хэлж байгаа юм. Аль болгон их юм хэрэглэх, их юм ашиглах нь нөхөн төлжилтөнд ашигтайгаар тусдаг.

Гэвч их иднэ гэдэг соёл иргэншлүүдийн зорилго төдийгүй, мөн соёл иргэншлүүдийг дагаж ирсэн хамгийн том гай нь мөн. Учир нь хү...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa