Надад сонин унших маш сонирхолтой байдаг- ихэвчлэн мэдээ биш, мэдээ бичдэг хүний толгой дотор болж байгааг ажиглах гоё байдаг. Жишээ нь хүмүүс сандардаг, драмын жүжиг хайлдаг:
Тэгвэл яагаад монголчуудын 10 хувь нь биш 35-38 хувь нь ядуу байгаа юм бол? Бид бусад үндэстэн, ард түмнээс тийм их сул дорой юм уу? Бид арчаагүй залхуу хүмүүс олонтой, тийм адгийн муу ард түмэн юм уу?
ҮГҮЙ ЮМ. Тийм олон, бүр сая орчим монгол хүн тийм арчаагүй залхуу, чадваргүй байна гэдэгтэй би огтхон ч санал нийлэхгүй байна.
Гурван монголын нэг нь нэн ядуу, хоёр дахь нь чүү ай амьжиргаагаа чирч яваа нь тэдний өөрсдийнх н...