Тэгэхээр ажилгүйчүүдийн тоо өсөөд байгаа нь тодорхой. Цаашид улам өссөөр байх энэ олон ажилгүйчүүдийг хэрхэх тухай тус чуулган доривтой шийдвэрт хүрч чадсангүй. Ихэнх иргэд ажил олдохгүйгээ мэдээд, бас нэрлэхээд ажил гэж бүртгүүлдэггүй. Тэгэхээр 3200 иргэн ажил хайж байна гэж ажилгүй хүн цөөхөн байгаа юм шиг дүр зураг харуулахын хэрэг юу байна вэ. Улаанбаатарыг хамгийн их ажилгүйдэлтэй хотод тооцож болно гэж гадаадын хэвлэлд бичигдсэн удаатай. Арга байж уу, иргэд нь хотоодоо нүүдэллээд байгаа юм чинь. Нэг үгээр хэлэхэд Нийслэлд өндөр мэргэжилтэй ажилгүйчүүдийг улам олноор нь бэлтгээд б...