1986-201...

2012-08-01 - Хүн гээч араатны тухай эргэцүүлэл

Бичсэн: AmonRa
Эрт урьдын цагт болсон явдал юм даа. Сүмбэр уулыг шалбааг байхад, далай тэнгис уул байхад болсон явдал гэдэг. Флоренц хот Европын дундад зуунд их юм дуулгаж байсан хот байж. Одоо ч байгаа. Эрт урьд цагт тэр хотод нэгэн лам амьдардаг байсан юм- нэр алдрыг нь Жироламо Саванарола гэдэг байв. Жироламо хотынхоо иргэдийг гэмшиж, бусад италичуудыг ёс зүйн хэм хэмжээг хянахыг уриалдаг байв. Хэрэгтэй үед нь бүлт үсэрч, хэрэгтэй үедээ тэмцэлдээ хүч хэрэглэдэг сонин нөхөр байсан юм. Гэвч ихэвчлэн бүлт үсэрдэг байсан. Түүний бүлт үсрэлт нь манайхны "Таван жилийн дотор Азийн бар болно" гэсэн уриатай нилдээ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-07-31 - Цагаачдын тухай No. I

Бичсэн: AmonRa
Хэд хоногийн өмнө сонин эргүүлэн, ер нь дэлхий дахинаар юу болоод байгаа тухай сонжив. Энд дайн, тэнд байдал тэнцвэргүй байх юм гэнэ. Түүх бичигдсээр л. Хуудас эргүүлж байтал, орон нутгийн мэдээнд монгол гэж томоор бичсэн байхыг хараад, амтархан уншив. Сонины нийтлэлийн тэр гарчиг нь "Монгол хүн хутгалж танхайрав" гэж байв.

Ер нь их хөөрхөн. Тэр танхайрсан залуугийн зургийг нь хүртэл тавьсан байх юм- зургийг нь сайтар ажиглавал, таньдаг царайны дух харагдана. Таньдаг болохоор, өхөөрдсөн байх. Таньдаг ч гэж дээ... Танилцаж байсан түүх нь бүр өрөвдөлтэй.

Мань эрт засаг даргын газрын хүүхдийн хүм...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-07-21 - Алс холын аян замд

Бичсэн: AmonRa
Аян замд гарах сайхан байдаг. Тэр тусмаа Пинк Флойдыг сонсон, аян замд гарах сайхан байдаг. Бодролд орон, галт тэрэгний цонхоор эрээлжлэн өнгөрөх байгалийн гоо сайхныг ажиглах сайхан байдаг. Саад бартааг даван туулж, алдаатай оноотой бүхнээ ардаа орхин, өөрийн зорьсон зорилгодоо алхам алхмаар ойртож байгаагаа ойлгох бүр ч сайхан. Энэ үед зүүрмэглэн, галт тэрэгний дугуй чагнан алс хол одох сайхан.


...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-07-09 - Фотозураг дарах хэдэн жор

Бичсэн: AmonRa
Зөвлөгөө өгөөч гэж, хүмүүс асуугаад байсан. Гэвч яг тодорхой, ямар талын зөвлөгөө хэрэгтэйгээ ойлгуулж чадахгүй байсан. Бас тодорхой асуулт байгаагүй- тэр учраас тодорхой жор өгч чадахгүй. Бүдэг бадаг асуулт байсан тул, бүдэг бадаг хариулт л өгч чадна. Хүн өөр өөрийнхөө хувь заяаныхаа эзэн, өөрсдөө оролдож, хангалттай алдаа хийснийхээ дараа өөрсдөө юу болоод, юу болохгүй байгаагаа ойлгодог байх даа...

01. Ганц фото зураг дарж байхын оронд цуврал зургаар сэтгэвэл илүү дээр. Хагас ба бүрэн мэргэжилтнүүд цувралаар сэтгэдэг юм. Ганц ганцаар дардаг нь шаврын фото зурагчин гээд ойлгочих. Битги гомдо...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-06-24 - Сонгуулийн парадоксудын тухай

Бичсэн: AmonRa
Хэд хоног зав нойргүй гүйсээр байгаад, юу болж өнгөрч байгааг ч анзааралгүй өнгөрөв. Юм болгон өөрийн гэсэн адаг төгсгөлтэй байдаг тул, ажил ч намжиж сэтгүүл сонин эргүүлэх завтай болов. Хартал, сонгууль дөхчхөж. Энэ удаад өнөөх л гундалайнууд, занданшатрууд, чулуунбатууд шударга ёсны төлөө тэмцэхээр амласан гого хуудас хийлгэчхэж.

Хараад, баахан юм бодож суув. Мэдээж өнөөх л юмаа бодно. За, ингээд Монголд томоохон гээч нийгмийн газар хөдлөлт болоод өнгөрлөө. За, бага зэрэг хөрөнгөтэй байсан нь хоосорч, хөрөнгөтэй байсан нь хагартлаа баяжив. Улмаар нийгэмд баян ядуугийн зааг улам ихсэж, цаашид...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa