1986-201...

2012-06-04 - Өнгөрсөн хэдэн хоногийн тухай

Бичсэн: AmonRa
Өнгөрсөн хэдэн долоо хоног адал явдлаар дүүрэн өнгөрөв. Адал явдлын үр дүнд нэг мэдсэн чинь 5 кил турчихсан байв. Өмнө нь ч нээг их сүрхий тарган байгаагүй л. Гэтэл толинд хартал, өөдөөс араг ясны шог зураг мэндчилж байв. Энэ нь мэдээж хэрэг өөрийн гэсэн давуу талтай: орой үдэш ховдоглолгүйгээр, үргэлж хөдөлгөөнтэй байхаар нойр ч сайжрах юм. Өмнө нь л гэхэд, дэр толгой нийлүүлсэн тохиолдолд 5 минутын дотор унтдаг байсан бол одоо улам бүр хурдсаж, тэр дороо нам унтдаг болсон. 

Улмаар унтаж болдог болдоггүй байдалд унтдаг болсон- галт тэргэнд, автобусанд, жорлон дээр суугаа байдалтайгаар. Сүүлий...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-06-04 - Прометей киноны тухай

Бичсэн: AmonRa
Прометей гэж киног хэд хоногийн өмнө сонжив. Ер нь киноны үйл явдал үй түмэн асуулт үүсгэв. Кино нь өөрөө Харийнхны тухай бөөн мэдээлэлтэй, бас Харийнхны киноны үйл явдалтай танил иргэд олон гого танил деталь, эртний сайхан дурсамжуудыг сэргээсэн гоё юм харж олох болно.
Гэвч харамсалтай нь нэг биш, зохиол нь асар их доголдолтой, үй түмэн НО гарч ирэх нь тэр.

Эхний НО: Яагаад роботууд (андроидууд) шинжлэх ухааны шинжилгээний арга барил мэддэггүй юм бол. Ер нь хүмүүс нь ч тэр. Дэлхийн шилдэг эрдэмтэд буюу хүн төрөлхтнийг төлөөлж буй хүмүүс харь гаригт буухдаа, хамгийн тэргүүнд авах арга хэмжээ н...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-05-15 - Нисдэг негрүүд (уск)

Бичсэн: AmonRa
Улаан сүүлнүүд (Red Tails) киног сонжиход, эхний 5 минутын дотор миний бие алмайрлын байдалд оров. Яагаад цагаан арьстан еврей Жорж Лукас яагаад энэ киног продюсерлэж (өөрөөр хэлбэл санхүүжүүлж), дараа нь бүр суртачилгаанд нь бөөн мөнгө хаясан юм бол. Бүү мэд.

Үйл явдал нь дэлхийн хоёрдугаар дайны Италид болж байгаа юм байх. Нислэгт оролцохыг зөвшөөрсөн хэдэн ширхэг негрүүд хамаг чадлаараа өөрийн чадвар авьяасаа харуулж, өмнө нь яагаад командлагчид нисгэж байгаагүйг л харуулахыг хичээнэ. Бас цэргийн албаа хаахын сацуу командлагч офицерын тушаалыг зөрчиж, байн байн радио долгионыг өөрийн чалчаа...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-05-14 - Өлсгөлөнгийн тоглоом номын тухай

Бичсэн: AmonRa
Хэдэн долоо хоногийн өмнө АНУ-ын уран сайхны Өлсгөлөнгийн тоглоом гэж кану үзэж билээ. Уг кануг үзсэн даруй гайхамшигтай тэмдэглэл бөмбөгдөж билээ. Энд сонирхож болно. Өлсгөлөнгийн тоглоом гээч киноны тухайд товчхондоо гэвэл, шал тэнэг кино. Зохиолын өрнөл болон, баатруудын үйлдлийн зарчим, дотоод ертөнц нь тэр чигээрээ оюуны хомстол.  Өсвөр насныханд яг тохирно.

Гэтэл нэг мэдсэн чинь, номыг нь унших ховор тохиолдол гарч ирдэг юм байна. Удаа дараа номыг нь уншиж байгаагүй хэрнээ киногоор нь дүгнэлтээ хийлээ гэж шүүмжлүүлж байсан тул, хүйтэн могойн харцаараа номыг шинжилж эхлэв. Ном нь өөрөө нил...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-05-08 - Плазмын хувиргагчийг магтан дуулахуй

Бичсэн: AmonRa
Плазмын хувиргагч гэж үг дуулаад, ямар сүртэй чихэнд чимэгтэй үг бэ гэж бодож билээ. Сансрын байлдаантай киноноос хуулсан ч юм шиг. Мортал Комбат тоглоомын Шао Каны зэвсэг шиг, дэндүү брутаал ч юм шиг. Плазмын хувиргагчийг гартаа атгасан зөгнөлт зохиолын нөхдүүд гариг Дэлхийг харь гаригийн мангаануудаас авардаг ч тохиолдол байдаг. Эсвэл бүр одон орнуудыг ч аварна. Гэвч тэр бол зохиол.

Гэвч бодит байдлаас тасарсан тохиолдолд л дэлхийг аварна байх. Үнэн хэрэгтээ плазмын хувиргагч буюу плазмотрон хүнийг алж чадахгүй. Мэдээж хэрэг бодит байдлаас тасарч, аюулгүй байдлын дүрэм сахихгүй бол, хүнээс у...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa