1986-201...

2012-09-19 - "Ах минь, та хаачив" уран сайхны кино

Бичсэн: AmonRa
Ах дүү Коен тун давгүй кино бүтээдгээрээ алдартай. Жишээлбэл энэ  эсвэл "Жинхэнэ хат" гэж кино байна. Сүүлийнх нь надад асар их таалагдсан боловч, таалагдаагүй: Спилберг найруулагчийн үргэлж нулимсны булчирхайг цочоохыг оролдсон хөгжим нь давамгайлан, үйл явдалтайгаа зөрдөг нь миний сэтгэлд хүрээгүй.
Хөгжим бол кинонд маш чухал. Хэт нялуун, эсвэл хэт баатарлаг хөгжмүүд үнэндээ миний зэвүүцэл хүргэдэг. Дуу эсвэл хөгжим сэтгэлээс гарч байх ёстой. Энэ учраас энэ киног тусад нь сэдэвлэж, тусад нь бичиж байгаа юм. Коен ах дүү нар хөгжимтэй арай л өөрөөр харьцаг. Үүний нэг жишээ нь, "Ах минь, та ха...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-09-14 - Бүү эргэцүүлэн бод

Бичсэн: AmonRa
Че Гевара гэж алдарт улаан коммунист хувьсгалч гар байж билээ. Мань эр Кубын үгээгүйчүүдийн хувьсгалын томоохон зохион байгуулагчдын нэг байсан бөгөөд, Куб улс орны залан удирдах хүмүүсийн нэг болсон юм. Гэвч нөхөр Гевара удалгүй уйдаж, Африк тив зорихоор шийдэж гэнэ. Африк Африктаа бүр Конго улсыг зорьж гэнэ. Тэндээ мөн л адил өөрийнхөө хувьсгалт үйл ажиллагаагаа дэлгэж, Патрис Лумумбагийн хөдөлгөөнийг дэлгэрүүлэхэд тусалж гэнэ. Гэвч юу ч бүтээгүй, тэр хувьсгалаас нь. Одоо байгаа байдалтайгаа байгаа. Яг байснаараа байгаа. Ирэх 22-р зуунд ч бас мухар харанхуй хэвээрээ байх ч болно гэдэг таамаг...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-09-11 - Европын нийтлэг төрх

Бичсэн: AmonRa
Өдрийн тэмдэглэлүүдээ эмхэтгэж байтал, нэг ийм юм таарав. Уул нь аль хэдийнээ бичнэ гэж бодоод л байлаа. Бодохоос цаашгүй болсондоо харамсав. Цаг ч, энерги ч хүрэхгүй олон юмаа орхигдуулахад хүрсэнд гайхаад л сууж байхаас.

Парис
Ядуу хороолол гэж хаа газар бий- гайхаад хэрэггүй. Манайхан л эвдэрхий зам, утаа баас өмхий гэж дургуйцаад байдаг. Гэвч Монмантраас холгүй, 20 минут орчим харсан зүгтээ алхавал, тэр дороо ядуучуудын хороололд газардана. Тэр хавиар бохирын ус гудамжаар урсаж, аймшгийн өмхий үнэрийн дунд хүмүүс гадаа гудсаа дэлгэн унтаж байдаг. Хогоо тэврээд, хурхирсан шиг сайхан нойрмог...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-08-26 - Уран зургийн нууцын тухай

Бичсэн: AmonRa
Эрт дээр үед СУИС-ийн уран зургийн ахлах ангийнханд барууны уран зургийн академийн тухай ярьж өгч байсан түүхтэй. Олон зүйлийг ярьж, ойлгуулж чадаагүйд одоо хүртэл харамсдаг. Хоёрхон цагийн дотор Монголын уран зураачид дэлхийд танил, хүлээн зөвшөөрөгдсөн урсгал байхгүйг тайлбарлах амаргүй. Яавал зураач хүн амжилт олж, түм түмэн мөнгө өвөртлөх бэ. Гэвч амжилт гэдэг зөвхөн мөнгөөр хэмжигдэхгүйг ойлгуулаад үз дээ...

Бас зураач хүн амьд байгаа хугацаандаа амжилт олохгүй байх магадлал ч бас өндөр. Зөв асуулт нь бол: "Яаж зураач хүн өөрийн гэсэн онцлогоо олох бэ?" юм. Асуусан асуултын хариуг хангалт...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-08-10 - "Бүхнийг санах" киноны тухай

Бичсэн: AmonRa
Саяхан Бүхнийг санах гэдэг нэртэй уран сайхны кино сонжив. Энэ кино нь, аль эртний (1990 оны) Арнольд Шварценеггерын тоглосон киноны римэйк нь юмсанж. Ориг кинонд нь эхнэрийн дүрд хараахан од болж амжаагүй байсан Шэрон Стоун, хэрцгий гар хөл тастдаг Арни ах ба гурван мээмтэй бүсгүйгээр алдартай байсан. Кино нь тийм ч их сүрхий биш ч, цоглог буудалцаа байлдаанаар ба Арни ахын хошин хэллэгээр алдартай болсон. Нэг мэдсэн чинь римэйк нь гарчихсан байж.

Хамгийн түрүүнд, киноны үйл явдлыг өөрчилсөн байх юм. Марс гаригийн колонийг Австрали тивээр орложээ. Харин Дэлхий гариг өөрөө урьд өмнө байгаа...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa