2012-09-27 - Муу дизайнерууд ба мэдрэмж муутай захиалагчдын тухай
Бичсэн:
AmonRa
Муу дизайныг уншигч та харж байсан байж л таараа. Муу дизайныг харсан боловч, мууг нь танихгүй өнгөрөх тал илүү байдаг. Дасал болчихсон болоод тэр. Дасал болсноо дахин дахин давтаж, муухайг улам үржүүлж, "Нийслэл хот маань яасан царай муутай болоо бэ!" гэж гайхдаг. Муухай зарын самбарууд манай нийслэл хотын соёл гэж үзэж болно. Дизайнер гэж өөрийгөө нэрлэх дуртай хүний дорой гоо зүйн мэдрэмж, харааны соёл ба захиалагчийн дорой харааны соёл нэг нэгнээ дэмжин хөхүүлж байдаг.
Заримдаа (бүү үзэгд!) захиалагч маань хүүхдийнхээ тоглоомын компьютерт Фотошоп суулгаж, өөрөө зарын самбарын эхийг заваар...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-09-26 - Дизайнерын мэргэжлийн тухай
Бичсэн:
AmonRa
Уншигч та дизайнер гэж өөрсдийгөө нэрлэдэг хүмүүсийг харж л байсан байх. Яаг юу хийдэг юм бол. Ихэвчлэн хувцас эсгэдэг хүн гэж ойлгодог ч тохиолдол бий. Дизайн гэж мэргэжлийг тайлбарлах амархан, бас их хэцүү. Бага сага зурдаг, эсвэл бага сага лого гурилтуулдаг хүнийг ч хэлдэг тохиолдол бий. Жишээлбэл манай дизайны хүмүүсийг гайхшралд оруулах их амархан: "Таны захиалагч өөрөөс чинь ухаантай бол яах уу?" гэж асуухад л хангалттай.
Гайхшралд ордог шалтгаан нь хэд хэдэн шалтгаантай- бүгдийг нь тоочоод баршгүй юм болно. Гэвч дусал дуслаар далай хурааж байхад учиртай. Эхний шалтгаан нь дизайныг өөрөө...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-09-22 - Европчуудын нийтлэг төрхийн тухай No. II
Бичсэн:
AmonRa
Өмнөх хэсэг нь
Европчууд vs Монголчууд Түрүүхэн нэг элэг нэгтэнтэйгээ таарч, хэдэн үг солилцов. Амьдрал сайн, ажил төрөл сайн гэх мэт худлаа үнэн ярьж зогсов. Мань эр өөрийгөө сэхээтэн гэж нэрлэх дуртай нэгэн юм. Магадгүй энэ учраас ойр хавийнхныгаа бүгдийг нь муулж шүүмжилж, үг хэлэх эрх чөлөөг дан ганцаараа эдлэх ёстой нэгэн гэж үздэг нэгэн. Монгол сэхээтний замбараагүй сэтгэлгээний нэг гайхамшигтай чанар л даа. Ер нь барууныхныг бүгдийг нь тэнэг, гэнэн, амьдрал мэддэггүй, эрх, монгол хүн бүгдээс ухаантай ба авьяаслаг гэж боддог юм. Гэвч яагаад тийм ухаантай юм бол, цагаачлах болсноо хариулах ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-09-21 - Олны төлөөх ач тусын тухай
Бичсэн:
AmonRa
Нэг бодол төрлөө л. Соёлжсон (буюу нийгэмшсэн) улс орнуудад нэг сонин ёс заншил бий. Ямар гээч заншил бэ гэвэл, тухайн нийгмийнх нь майр баяканууд нь нийгэмдээ зориулж, ач тустай нэг юм барьдаг. Архины үйлдвэр биш, тэс ондоо юм барьдаг. Жишээлбэл номын сан. Эсвэл стадион, хүүхдийн цэцэрлэг, музей (өөрийнх нь тухай биш), эсвэл уран зураг баримлын галерей. Оросуудад бас нэг тийм заншил нь байсан- жишээлбэл Третьяковын галерей Третьяков гэр бүлийн худалдаачид босгосон гэдэг. Нэрийг нь большевикууд хүртэл үлдээж байсан түүхтэй.
Жишээлбэл Карнеги Холл байна. Санхүүжүүлсэн хүний нэрээр нэрлэсэн нь о...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|