1986-201...

2007-06-04 - Халамцуу залуучуудын яриа

Бичсэн: AmonRa
Инглиш Гартен, Мюнхен хот. Үдшийн нарнаас нуугдсан 3 залуу, гартаа нэг нэг пиво атган, модны сүүдэрт суув.

Ярианд оролцогчид:
Томас (цаашид Т)
Стив (цаашид С)
Би (цаашид Х)

Томас: Ёоох, яасан ч халуун юмбдээ.
Хүслэн: Хайлж урсах шахлаа! Яасан удаан оочирлов оо!
Стив: Тэгээд яасан үнтэй пиво бэ...
Х: Арга ч гүй биз, хэн л энд цүнх дүүрэн пиво бариад яваад байвал гэж!
Т: Тххх
С: Тэгээд ийм халуунд уу? Хехе. (пивээ задлан)  Прост!
Т: Прост!
Х: Прост!

Бүгд балгав.

Х: Би нээрээ шивээс хийлгэх бодолтой байгаа, зургийг нь ч хүртэл гаргацан байгаа. Та хоёрын хэн нэгэн шивээс хий...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-29 - Ширэнгийн Атман

Бичсэн: AmonRa
Мауглигийн адал явдал буюу Ширэнгийн Атман
Эсэргүүний уран зохиол цувралаас

 Зохиолыг бичсэн  зохиолч (би) нь ихээхэн хэмжээний согтууруулах ундаа  хэрэглэсэн үедээ бичсэн тул, бүү гайхагтун. Бага насны хүүхдүүдэд уншихыг хориглоно.
Бас 60 нас хүртэлх иргэдэд.


Ширэнгэн ойн дундуур нимгэн нөмрөг өмссөн, айж сандарсан эмэгтэй гүйж байв. Гарт нь өлгийтэй хүүхэд баргил дуугаар орилж байв.
“Орилоод л бай, орилоод л бай! Дуулгаваргуй чамайг чоно идээсэй” гэж эмэгтэй ууртайгаар хэлэв. Гэтэл өлгий дотроос жаахан хүүгийх гэлтгүй том боовны толгой цухуйн, эмэгтэйгийн амруу чихигдэж эхлэв....

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-28 - Амралтын өдрүүд дууслаа

Бичсэн: AmonRa
Өнөөдөр Пфингстен дууслаа. Өнгөрсөн долоо хоногын 2 дахь өдрөөс авхуулаад нойргуй ажилсан надад сайхан унтаад авах боломж гарлаа. Байнга шөний 3 хүртэл салагласаар байгаад, амрах хэрэгтэйгээ 2 өдрийн өмнө л шөний 11 гэртээ ирэхдээ ойлгов.
Дахиж ингэж ажилахгуй ээ... Гэхдээ гоё ч юм шиг, амьдралыг цээж дүүрэн амьсгалж байгаа юм шиг санагдаад.
Яадаг ч байсан маргааш хичээл, ажил, гэрэлт ирээдүйн төлөө тэмцэл дахин эхлэнэ.
Сайхан сайхан. Залхуу бөгсөө хаяа хаяа ингэж амбаардаж байхгуй бол болохгуй. Гадаад дахь амьдралд хэт дасаж, нялцгай болохоосоо өмнө.
Нээрээ жаахан нялцгайрсан ч юм шиг...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-27 - Ардчилалын тухай

Бичсэн: AmonRa
Ардчилалын тухай Жек Лондоны хэлсэн нь:

"Арчилал бол мангруудын мөрөөдөл, ардчилал нь хувьдаа сүсэг бишрэлтэй адил хар тамхи ба ажлын мал болох ажилчид нь бослого үймээн дэгдээхгүйн тулд л оршидог билээ. Хүнд хүчиршгүй хөдөлмөр, өлсөж зовж байхад нь тэднийг, тэр бүгдийг тэвчиж, хэзээ нэгэн цагт очих мөнхийн жаргалтай ба цатгалан байх Тэнгрийн Хаант улсын тухай, харин баячууд  ба ухаантнууд  бүгд мөнхийн тамын тогойнд шарагдах үлгэрээр хуурдаг байв. Аяа, ухаантнууд хичнээн их инээсэн болов оо! Харин тэр худал хуурмаг нь шавхагдан дуусхад, хүмүүсд ардчилалын тухай мөрөөдөл үүсхэд, ухаантнууд ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-27 - ТҮЦ маст дай!

Бичсэн: AmonRa
Сонин.мн-ы бичсэнээр, удалгуй УТаанбаатар маань ТҮЦ-гүй болох бололтой. Хэр үнэн болхыг мэдэхгүй юм байна, харин автобусны буудалдээр цуглардаг хогны хэмжээ багсаж, хугацаа нь дууссан шоколад, гөөхийгөөр наймаалхаа болих юм шиг байна. Ашгуй дээ!

мэдээлэлд бичсэнээр дараахь асуулт гарч ирж байгаа бололтой:
Ажлын байр. (тэр дороо ТҮЦ-энд амьдардаг хүмүүсийг санаж, маш томоор ангайж инээж байв. Муухай байх л даа, уучлаарай, нэгэнт би ийм хүн хойноос).  Үүнд би ганц хоер мянган ТҮЦ хаагдаж, тэрний оронд хотын ногоон таримал байгууламжуудээр ажилах хүн болгосон дээр бишүү... Монголд ямар хийх ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa