1986-201...

2007-05-23 - Урагшаа!

Бичсэн: AmonRa
Намайг:
Маш их ажил хүлээж байна.
Маш их идэвх шаардагдаж байна.

Блог уншиж байгаа элэг нэгтнүүддээ ундалгуй талархал болгон сонирхолтой нийтлэл тавьна! Сонирхолтой болно гэдэгт итгэлтэй байна. Эсвэл захиалга авна, хехе!

П.С: Аан, тийн... Шүлэг өчигдөр бичиж суусан, болж өгдөггүй, шүлэг бичдэг хүн байна уу, засуулах гэсэн юм...

П.П.С: Уншиж, сэтгэгдэл бичиж байгаа хүн бүрт баярлалаа...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-22 - Гичий

Бичсэн: AmonRa
Гичий.

Батаа орондоо орон, гараа толгойныхаа ард тавин, үсээ самнах эхнэрээ ажиглаж байв.
“Хөгшөөн...”
“За одоохон, Баагий... Үсээ самнаадхья” гэж эхнэр нь хэлж, өтгөн хар үсээ хэд удаа самнан, орондоо оров.
“Чи яасан халуун юмбэ” гэж эхнэр нь хэлж нөхрийхаа цээжийг нь үнсэн, толгойгоо мөрөндээр нь тавин, тайвширсан янзтай санаа алдан, нүдээ анив. Тэд хэсэг дуугуй хэвтэн, хүмүүсийн унтсаныг сонсож хэвтэв.
Нимгэн хананы цаана том хүү нь сонсогдох төдий хурхирч байв.
“Хүү чинь бөх- бөх гээд, бөөн бөхийн хорхой... Найзуудтайгаа ноцолдоод, баахан ядраад... Чамайг дууриасан бяранд...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-20 - Бооцоо

Бичсэн: AmonRa
-Хоеулаа уралдах уу? гэж эрэгтэй асуув.
-Уралдахгуй, багш болохгуй гэж хэлсэн. Загинах байх гэж эмэгтэй хариулав.
-Бууж өгч байна уу? Айсандаа, айсандаа!
-Үгүй за юу! гэж эмэгтэй хэлээд гулгуурын зүг гүйв.
Тэр хоер цонхны хажууд хацраа тулан бусад хүүхдүүдийг гадаа тоглохыг ажиглаж байв. Багшдаа шийтгүүлсэн тэр хоер туслах багшын хяналтан дор багшдаа, бас бие биендээ гомдон ангидаа сууж байв.
-Багш загинана гэж хэлээгүй юу...
-Чи хэлэлгүйгээр гүйсэн, би чамтай дахиж тоглохгуй. Би түрүүлэх байсан!


-Би чамаас илүү хурдан уншдаг гэдэгт мөрийцэх үү? гэж эрэгтэй эмэгтэйгээс асуув.
-Т...
Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-20 - Starcraft 2 айсуй

Бичсэн: AmonRa
Нэг хэсэг найз нартайгаа Warcraft 2 тоглож, хожихоороо чанга инээж, хожигдохоороо найз нараа балиараар хараадаг байв. Гэвч удалгуй Старкрафт гарч ирж, тэр хамаагуй гое байсан. Гэвч олигтой үр дүнд хүрээгүй, яагаад гэвэл Каунтерстрайк тоглодог болсон. Тэрийг ч бас мартсан, тоглоом тоглоно гэсэн юм бараг байхгуй, ихэвчлэн интро-г нь харчаад л болоо.
Харин саяхан гайхамшигтай нарийн хийгдсэн (Близзард өөрийг хийдэггүй юмдөө) Старкрафт 2 -ын интро үзлээ. Маш их таалагдлаа. Гэвч зохиомол баатруудын амьдралаар амьдрах сонирхол алга байна. Дараа нь гархаар нь интрог ба төгсгөлийн киног үзнээ.

Ин...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-05-19 - Бямба гаригын төлөвлөгөө

Бичсэн: AmonRa
Өнөөдөр маш их үр дүнтэй ажилах шаардлагтай өдөр болж байна.
1. Академрүү будаг шонх, холст, бийр гэх мэтчилэнгээ зөөнө (Урлантай болсон, амжилт хүссэн болгонд баярлалаа, бүтсэн шүү! :P) Үүнд: терпентин шингэлэгч, цаас, тушь, баахан зургийн хэрэгслэл, хөгжим, дууны СД, памбгар болтолоо дүүрсэн маш том зургийн хавтас.
2. 2 авдар пиво авах.
3. Согтууралгуйгээр найзтайгаа цуг зургаа дуусгах. (2м * 1,20 хэмжээтэй зураг зурж амжих хэрэгтэй)
4. Дуусгасныхаа дараа найзтайгаа пивог дуусгах.
5. Хоолонд ангийнхантайгаа орж, зурсан таталбруудаа харуулж, ангийн коллективын тогтолцоог хадгална.
6...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa