1986-201...

2007-06-15 - Сүүлийн хэдэн хоног...

Бичсэн: AmonRa
Сүүлийн хэдэн хоног зөвхөн академи гэр 2-ын хооронд өнгрүүллээ.
Өглөөний 9-өөс эхсүүлээд шөний 2 гэж гэртээ ирэхийн хооронд амжуулдаг зүйлс:
Охидуудтай маазрана, семинарт сууна, номын санд ном эргүүлнэ (би нэрээ уншиж чаддаг шд, хехе), архи дарс эргүүлж, эцэст нь хамгийн чанга дээр хөгжим хангиуулан урландаа зураг зурна. Тийм учраас маш зав муутай байлаа, шөнө ирэхдээ ядарч сульдсандаа навс орондоо унан, блогоо хөтлөх тэнхээ байсангуй.
Саяхан үзэсгэлэнгээ гаргаад, муу ч үг сонслоо, сайн ч үг сонслоо...
Яадаг ч байсан цаашид үргэлжлүүлсээр л байх болно, зургаа.

Нэг сонин зүйл:
Би М...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-06-15 - Нямдорж огцорлоо (ашгуй дээ)

Бичсэн: AmonRa
Хэнийг илүүгээр үзэн яддагаа мэдэхгүй юм байна, ерөнхийлэгчийг үү, Нямдоржыг үү... Яадаг ч байсан энэ хоер шилэн саванд хийсэн аалз шиг хоорондоо үзэлцэж гарах нь дээ, хехе.
Эхнээсээ бол харагдаад л байна:

"1997 онд УИХ-ын гишүүдийг тагнаж чагнасан хэрэг гарсан. Тухайн үед энэ асуудлыг шалгах УИХ-ын ажлын хэсгийг С.Зориг агснаар ахлуулан байгуулан тэр ажлын хэсэг дүгнэлтээ гаргаж танилцуулж байсан. Тэр ажлын хэсэгт талийгаач О.Дашбалбар гишүүн бид багтаж байсан. Үүний дараа 2000 онд намайг ХЗДХ-ийн сайд болох үед намайг гадаадын тагнуул гэсэн өргөдөл бичин Үндсэн хуулийн цэцийн орон тоон...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-06-07 - Дахиад л амралтын өдөр...

Бичсэн: AmonRa
Дахиад л амралтын өдөр. Яг ид ажилах үед хүч сааруулж байгаа юм шиг санагдачихлаа. Олигтой юм хийж амжаагуй байтал долоо хоног гулсаад л алга боллоо. Одоо юм зурж суудаг байхдаа...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-06-04 - Улаанбаатрын үдэш

Бичсэн: AmonRa
Улаанбаатартай, эсвэл бидний хэлж заншснаар уТаанбаатартай холбоотой зарим сайхан дурсамж надад бий. Тэр сайхан дурсамж болгон нь даанч дэндүү хувийн, хэт үнтэй болхоор түүний талаар бичмээргүй байна. Магадгуй дараа нь. Хэзээ нэгэн цагт. Өмчирхөг хүн болхоор тэр байх.

Харин энэ бичсэн жилийн өмнөх эргэцүүлэл минь ерөнхийдөө их ууртай, монголоо үзэн ядсан санагдаж магадгуй. Тийм бишээ. Би Эх Орныхоо олон олон дутагдлыг хардаг, мэддэг, тэр дутагдлуудыг нь үзэн яддаг. Харин ямар нэгэн гадаад надтай санал нийлхэд- эсрэгээр миний дургуй тэр гадаадруу чиглэгддэг.
Ямартай ч зөвөөр ойлгоод, жааха...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2007-06-04 - Жорж Орвэлл

Бичсэн: AmonRa
Жорж Орвэллын зарим эссе, нийтлэл орчуулхаар жилийн өмнө шийдээд, нилээд ургашиллаа. Ямар учраас Орвэллыг орчуулхаар болсон бэ гэвэл, маш олон шалтгаан байна.

1. Би онолч хүн биш, би баахан онол гаргаад эхлэх юм бол хоосон амаа хөдөлгөсөн, бусдын үгийг давтсан мануухай болхоос айдагт.
2. Хэлэх үг, баримтлах байр суурийг маань аль хэдийнээ намайг төрөхөөс өмнө хэлэх нэг нь хэлсэн. Тэр нь бас л 1-р зүйлтэй адил худал хуурмаг нь мэдэгдэхгүй, бөөрөнхийлсэн үгээр дүүрэн. Харин миний хэлэх үг Орвэллтэй нэгэн хэмнэлээр дугардаг.
3. Анархист үзэл бодол. Шинээр амьдрах хүсэлтэн, сэтгэл санааны, ...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa