1986-201...

2007-06-15 -

бүх зүйлийг хойш нь тавьлаа. Ээж гэнэтхэн л өвдсөнд цочирдож хэсэгтээ л элий балай юм шиг явав. Санасныг бодвол харин зүгээр шахуу байж. Ээждээ нэг л удаа халтартсан захидал бичих чээн аядаад хаячихсанаа бодлоо. Өөрийгөө зүхмээр, боож үхмээр солиотой өдрүүд. Миний ажлын орчин надаас өөр хүмүүсээр дүүрэн. Дүүрэн сайн муу хар цагаан өнгөнөөс бүтсэн алаг хүмүүсийг хальт харах юм бол аймаар. Бүр тал нь цагаан тал нь хаа нэг газраа хар.  Хамгийн гол нь надаас бүгдээрээ илүү. Ажил үнэхээр явдаггүй ээ. Энэ олон албаны үг хэллэг нухацтай царайнуудаас яасан их уйдаж байна аа. Зүгээр л ширхэгхэн шороо шиг энэ нийгэмд хэн ч биш болсноо мэдрэхэд бас бусад хүмүүс юун төлөө тэгтлээ чухалдаад байгааг нь харахаар инээд хүрмээр. Намайг чөтгөр аваасай, тэнэг чөтгөр чинь аягүй бол төөрчихсөн байгаа даа.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa



:-)
 
xaax