1986-201...

2007-06-17 - Сүнс сүүдэр шиг сарнин од доо

Өчигдөрийн борооны чимээ сонсогдоно. Бодлын урсгал далай мэт агаад үер буух нь ойролцоох моддыг үндсээр нь булга татан авч одно. Эл хульхан зэлүүд газар эвхрэн унасан хүнийг би үнэхээр танихгүй тул дэргэдүүр нь зөрөн өнгөрлөө. Араас сөөнгөтүүлэн дуудаж, аврал эрсэн тэр хүнийг би хурдхан тэнгэрт халиасай гэж бодлоо. Тусласангүй ээ. Усласангүй. Хувиа хичээсэн тэрсүүд үзэлтэн хөхөрсөн хүйтэн царайтай хөшүүн хөлдүү сэтгэлтэй. Тэр хэн бэ? Зүрх тэр үед би амьсгалж байна гэсэн шиг түгшин цохилов. Тэр хариулж байна. Харин би үгүй. Тэр хэн ч байсан хамаа алга. Энэ таны таслаж, биеэ хувааж надад бэлэглэсэн үүрдийн надтай хамт байх бэлэг. Тэр надаас өөр. Тэгээд л таны минь сэтгэлээс холбоотой болохоороо тэсгэлгүй цохилон гуниглаж байгаа нь энэ. Дотор арзаймаар муухай инээмсэглэл минь цээжний гүнд хөндүүр төрүүлнэ. Чамд ерөөсөө инээд зохихгүй ээ. Ер нь битий инээж бай. Дандаа уйлж бай. Тэхдээ уйлах инээх гэдэг чинь яг адилхан зүйл ш дээ. Дуртайгаа л хий. Энэ хайсан эрх чөлөөний минь нэг хэсэг гэдэгт эргэлзэхгүй байна. Хүн л эрх чөлөөтэй байхыг ухамсраараа зохицуулж байх ёстой. Уйлах гэж би хүн болсон.

Энэ мэтээр бодлоо хуурсаар миний цаг хугацаа хайлчихлаа. Өө, хайччив аа. Миний хайран цаг хугацаа.

Сэтгэгдэл бичих!

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa



:-)
 
xaax