Эртний Иннсбрук хот төвдөө олон сонин гудмаар дүүрэн- ихэвчлэн нарийн, хуучин. Гудамжнаас гадна өөр олон сайхан сонин юм бий, жишээ нь хүйтэн зэвсгийн арсенал. Гол ирсэн зорилго маань хүйтэн зэвсгийн арсенал нь байсан- туршлага судлах, мөн мэдээж хэрэг: илд сэлэм ба бусад хүн алах зориулалттай төмрийн гоё зураг дарах.
Гэвч арсеналаас гадна, хотоор нь дүүрэн эртний чинээлэг эрчүүдийн байшин барилга нүд баясгана.
Ер нь Иннсбрук хотын байшин барилгын дийлэнх нь чинээлэг эрчүүдийнх байсан. Тариачид малчид нь хотын захаар өөрийгөө зугаацуулж, цагтаа татвар албаа баячууддаа барьдаг ба...