2013-05-06 - Цаг урссаар л
Бичсэн:
AmonRa
Нээх сайхан элдэв арын бодолгүй, улс төржилгүй, бантан хутгасан хулгайч нарын тухай биш, математик шинжлэх ухааны онц сонирхолтой кодуудын тухай бичмээр байхын. Жишээлбэл, залуухан Эварист Галуа буудалцахынхаа өмнө гэрээслэлдээ юу бичсэн, мөн уйтгар гуниг түүнийг 17-хон насанд нь агуу математикч болгосон уу. Аль эсвэл өөрийнх нь нээлт нь түүнээр даажигнасан уу? Гоё сэдэв мундах биш. Гар загатнаад, сэтгэл байвч сачий байдаггүй ээ.
...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-05-05 - Цацрагийн тухай No. II
Бичсэн:
AmonRa
Цацраг идэвх нь өөрөө олон төрөл байдаг бөгөөд, цацрагийн хор хөнөөл нь өөр өөр. Яагаад гэвэл, гэмтлийн учир шалтгаан нь өөр өөр.
Альфа буюу α- цацраг маш богино гүйдэлтэй тул, энэ төрлийн цацрагаас энгийн ширхэг цаасаар өөрийгөө хамгаалж болно. Өөрөөр хэлбэл, цөмийн дэлбэрэлтийн үеэр өөрийгөө цагаан давуугаар ороогоод, хүнд харагдах газар хэвтэж байх нь бас бага сага утгатай. Гэвч α идэвхт изотопууд организмын дотор орсон нөхцөлд бяцхан, бүр маш жижиг доозонд ямбийтлаа хордож болно. Литвиненко үүнийг 100% батална. Бета буюу β цацраг нь арай илүү сэргэлэн цовоо гүйлддэг бөгөөд, хүний орган...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-05-04 - Super-Angulon TS 2.8-50mm HM дурангийн тухай
Бичсэн:
AmonRa
Магадгүй намайг уншигчид маань сайн мэднэ байх, tilt-shift-эд маш дуртайг. Энэ удаад гарт минь энэ сайхан дамшиг баригдах нь тэр. Шнайдер-Кройцнахын инженерүүд маш нарийн дуран хийдгээрээ алдартай. Энэхүү дуран өөрийн гэсэн сул болон бөөн давуу талуудтай. Сул тал нь гэвэл, өргөн хэрэглээний фотозурганд тохиромжгүй, бүрэн форматын зураг авалтад л тохирно. Мөн штативгүйгээр зураг авалт хийнэ гэвэл, бүрэн мартсан нь дээр. Сайн тал нь гэвэл, бүгд гар тохиргоогоор л явна (магадгүй зарим хүмүүст муу тал). Мэдээж дөнгөж эхэлж байгаа хүнд бол ер тохирохгүй. Маш нарийн механиктай, бүгдийг маш сайн тохи...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-04-26 - Оффшоруудын тухай No. II
Бичсэн:
AmonRa
Өмнөх хэсэг энд.
Оффшорын системийг бүрэн дүүрэн тайлбарлана гэж, ганц хүний хувьд барагдахгүй ажил гэдгийг хүмүүс эрх биш ойлгох биз ээ. Гэвч энэ тухай бичнэ ээ, яагаад гэвэл энэ сэдэв нь өнөө цагийн хамгийн сонирхолтой шинж тэмдгийн нэг. Оффшорын сэдвийг бүрэн дүүрэн ойлгуулах бас амаргүй, маш холоос тайлбарлах хэрэгтэй болдог. Би ч бас холоос эхлэх болно. Товч ба богино нь дээр- асуух юм байвал сээгий дотор асууна уу. Сэдвээ нилээд холоос эхэлнэ. Хувьчлалаас эхлэх нь зүйтэй.
Хувьчлал гэж яг юу бэ? Төрийн буюу нийтийн өмчийг нэг хүний (эсвэл компанийн) хувийн эзэмшилд оруулахыг хэлж байгаа ю...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-04-25 - Бидний зүглэх чиг
Бичсэн:
AmonRa
Баабруудын ба бурхнаар бөөлжигчдийн араас дагз дагзаа харан иймэрхүү нөхөд 20-иод жилийн өмнөөс ихэд олширсон. Энэ бол өнөө цагийн сонирхолтой онцлог шинж чанар гэж хэлж болно- сул мэдээллийн эрин зуун өөрийн давуу ба сул талаа харуулж буй хэрэг. Иймэрхүү дэмийрэгчдийн ярих зүйлийн худал үнэн болохыг хооронд нь ялгаж салгаж, шинжлэн дүгнэхийн тулд их хэмжээний мэдлэгийн нөөц ба туршлагын багц хуримтлах шаардлагатай байдаг. Чухам тэр туршлага ба мэдлэгийг бий болгохын тулд хөрөнгө ба цаг хэрэгтэй, учир нь дунд ба дээд сургууль тэр болгон энэ чадваруудыг суулгадаггүй- ихэвчлэн оюутан сурагч сург...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|