2013-08-01 - Хоёр цуврал киноны харьцуулалт
Бичсэн:
AmonRa
Боржиа гэр бүл бол Европын Сэргэн Мандалтын эриний гоц төлөөлөгчид. Тэдний тухай олон кино хийгдсэн, заримд нь маш олон дэмийрэл бөөгнөрч, заримд нь бага зэрэг л дэмийрсэн байдаг. Гэвч кино гээч зүйлд, тэр тусмаа түүхэн кинонд дэмийрэл бол бага их хэмжээгээр заавал байх болно. Түүхэн кинонд яг түүхэнд үнэнд ойрхон хийх маш хэцүү. Яагаад тэр бэ?
Сэргэн Мандалтын эриний хоёр залуу ноёдыг төсөөлье л. Залуу хоёр ноён Францын Болонь нутгийн зоогийн газар янхантай тэврэлдэн сууж байна гэж. Энэхүү киноны дүрсийг харахаар, хэтэрхий олон лаа ассан нь шууд нүдэнд тусна. Яагаад гэвэл, ийм хэмжээний зоогий...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-07-18 - Гэрэлт хөшөөнүүдийн тухай
Бичсэн:
AmonRa
Завгүй гүйсээр, блогоо хэлмэгдүүлэв ээ. Одоо л нэг сайхан цаг зав гарах нь тэр. Яг бичих гэтэл, юу бичихээ ч мэдэхгүй хэсэг суув. Зөндөө л сэдэв байдаг, харин тэр бүгд нь их удаан сууж бичих хэрэгтэй байдаг. Яадаг ч юм билээ гэж бодоод, богинохон юм бичихээр шийдэв. Сэдэв эрх биш өөрөө гарч ирнэ байх гэж бодон, хүмүүсийн зураг хараад сууж байтал, Цонжин Болдог дахь нөгөө үзлийн зэвүүн баримал харагдав. Монгол хүний бахархал гэж бичсэн байгаа нь сонин санагдав. Учир нь дүр төрх нь ч монгол биш, монгол соёлын онцлог нь ч ороогүй, баримлын стиль нь ч монгол биш- надад маш сонин санагддаг. Хүн бүр...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-06-04 - Сэтгэлийн тухай
Бичсэн:
AmonRa
Сэтгэл байхад хангалттай гээд л байхын. Үнэн болов уу, чи юу гэж боддог бэ?
Энэ бол үнэн. Гэвч хагас үнэн. Хүнд хэцүү сэдвийг хэт хялбаршуулах моодны илрэл болов уу гэж би хувьдаа боддог. Бүтээн байгуулах буюу бүтээх сэтгэл бол бүтээлч байдлын нэгээхэн л хэсэг. Бүтээлч хүн ба потенциалтай хүн хоёр гэж ялгаатай- нэг нь бүтээдэг бол, нөгөөх нь зүгээр сууж боломжийг үл ашигладаг хүнийг хэлдэг юм. Яг бүтээлч шинж чанар бол гурван нөхцөлөөс бүрддэг: сэтгэл (хүсэл, тэмүүлэл), мэдлэг ба ур чадвар гурав юм. Гэвч энэ гурав ганц зүйлд бүрэн захирагддаг: тэр нь цаг. Цаг бүгдийг захирч, бүгдийг дүгнэж, бүг...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-05-17 - Төвд улс: үлгэр домог ба бодит байдал хоёр
Бичсэн:
AmonRa
Барууны орнуудын Төвдийн тухай тогтсон төсөөлөл нь бодит байдлаас илүүтэйгээр үлгэр домог дээр тулгуурласан гэж хэлж болно. "Дарлуулан эзлүүлсэн улс" хэмээх тогтсон үзэл бодол, хүнд амьтанд хор хүргэдэггүй лам нарын орон хэмээх Төвдийн тухай энэ төсөөлөл ташаа бөгөөд, түүхэн үнэнээс гажуудсан хэрэг мөн. Далай Лам нь 1700 амьд Буддатай гэж тунхагласан шашны бүлэглэлийн тэргүүлэгч бус, дэлхийн буддын шашны тэргүүлэгч гэж харж үзэх нь дэлхийн шашнуудын талаарх хэт хэнэггүй ойлголт юм.
Энэ тархмал домог нь Төвдийн ертөнцөөс хаагдмал хойч үетэй холбоотой. Энэхүү байдлаас олон төрлийн домог үлгэр үү...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-05-08 - PC-TS Super-Angulon 2.8-50mm HM дуран
Бичсэн:
AmonRa
Уул ёсондоо HD байх ёстой байсан, даанч яагаад бага чанартай гараад байгааг ойлгохгүй байна.
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|