1986-201...

2011-01-03 - Чанартай амтлахын тухай

Бичсэн: AmonRa
Сонсгол сайжруулан, чанаржуулахын тухай өгүүлсэн. Харааг сайжруулан, чанаржуулахын тухай мөн өгүүлсэн.
Уг хоёр мэдрэмжийн адил, амтлах мэдрэхүйг мөн өндөр чанартай болгож болдог. Зөв, чанартайгаар амтлах гэдэг, эрүүл мэндийг сайжруулахаас гадна, хувийн биеэ авч явах соёлыг чанаржуулдаг.

Ихэнх иргэд хоол идэхдээ амьтан нохой шиг иддэг. Аль болгон тостой, өөхлөг. Тэр нь өөх тос нь элэг зүрх ходоодонд муугаар нөлөөлөхөөс гадна, юмыг тааруулан амтлах мэдрэмжийг алдаг. Иймд, идэж уухынхаа өмнө ганц хором тэвчиж, тавган дээр юу байгааг сайтар ажиглах хэрэгтэй.

Хөгжим сонсоно гэдэг, сайхан зүйл. Зари...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-01-02 - Сонирхолтой шүлэг

Бичсэн: AmonRa
Бусдад
Цуурхал гэж хариулж болно.
Гэвч зүрх чинь асуувал, Чи яаж хариулах бэ?
гэж байх юм. Би өөрөө япон хэл мэдэхгүй- мэддэг хүмүүс байвал, зөв бурууг нь хэлж өгөөч?
"無名ぞと人にはいひて有ぬべし心のとはゞいかゞ答へむ"
Эртний хэллэг бололтой, герман хэлэнд япон хүн маань орчуулж чадахгүй байна. Харин яг юу гэснийг нь мэдэх юмсан. Ямартаа ч, сонин шүлэг байна шүү. Надад их таалагдлаа, хэсэгтээ бодож суулаа.
...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-01-02 - Шинэ жил- гоё жил

Бичсэн: AmonRa
Ер нь шинэ жил гээд, хамаг өмнө нь хийж байсан ажлаа жорлонд хийгээд урсгах юм шиг, сонин юм. Анхандаа тоохгүй, хүмүүсийн хэрэг надад хамаагүй гэж бодон, доорх ажлаа хийж байтал, энд тэндxийн иргэд шинэ жилийг нөсөр сүртэй угтаж авч байх юм гэнэ.

Уул нь энэ айсуй 2011 он бусад жилтэйгээ адил болохгүй. Маш их өөрчлөлт ирнэ. Гэтэл зарим иргэдийн хувьд байдаг л нэг жил болно гэж авч байх юм. Тэгсэн мөртөө амьдралынхаа цагаар сольсон зүсмэл өнгийн цаасаараа пуужин салют худалдаж авч, сүр бадруулж байх юм гэнэ.

-Цаг нь ирэхээр өөрийн хийнэ дээ...
-Цаг нь одоо ирчихсэн.
-?!
-Зөв цаг, одоо цаг гэж хоёр...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-12-28 - Соёл-моёлын тухай

Бичсэн: AmonRa
Гоё л доо, соёл гэж. Хүчтэнгүүдийн соёл гэдэг, тэнэг хүүхдүүдийн толгой тархийг бага багаар гадаад дүрэмт хувцсанд оруулаас гадна, донгио хүүхдүүдийн тусламжтайгаар өөрийнx нь хэл соёлыг мартуулахад оршдог. Улмаар хүч эрчгүй соёл буюу соёлоо тээх чадваргүй нийгмийн гишүүдээсээ болж, ард түмнүүдийн толгой нь гадаад толгойгоор аль хэдийнээ орлогдчихсон байдаг.

…Энэтхэгийн үл хүрэгсэд буюу нийгмийнх нь хамгийн дорд давхарга англи хэлний шүтээн босгож, залуу үеийнхэндээ англи хэл суралцаж, эцэг эхээсээ сайн яваасай хэмээн ерөөл болгож гэнэ.
Эндээс уншаарай

Дурсамжийн бонус: Нийслэлийнхээ гадаад хэл...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-12-27 - Чанартай харахын тухай

Бичсэн: AmonRa
Нүд бол маш чухал эрхтэн. Гэвч зарим хүмүүс нүдтэй байлаа ч, эргэн тойронд байгаа олон сайхан зүйл олж хардаггүй. Энэ учраас оюуны хүрээгээ тэлэхийг хүссэн сониуч иргэд бухимддаг: харах юм байхгүй байхад яаж нүдээ дасгалжуулах бэ? гэж мөрөө хавчин, солонгос цувралаа үзэн суудаг.
 
Олж харна гэдэг хүнд бэрх санагдах боловч, үнэн хэрэгтээ маш хялбар зүйл. Сонсголын адил, харааг мөн адил дасгалжуулж, чанартай болгож болдог. Хамгийн хялбар арга бол алгаараа нүдээ халхалж, дарж үрэлгүйгээр 10-15 секунд хамраараа тайван амьсгалан суудаг. Нүдээ нээлгүй гараа холдуулан, 20 орчим хормын дараа нүдээ нээ...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa