2011-04-25 - Цаг завын гачигдaл
Бичсэн:
AmonRa
Цаг зав гачигдана гэдэг, нэг талын их гоё юм. Нөгөө талаас... Ер нь хийх юмгүй байснаас л дээр. Гэвч мэдээ мэдээлэл нь олдоод, хагас дутуу юм бичээд байдаг боловч нийтэлж л амжихгүй юм. Уул нь хэрэгтэй ажил бүтээчих сачийтай, ухаалаг аавын хөвгүүд залуучууд байдаг. Тэр залуучуудын ачаар бидний эх нутаг цэцэглэн мандах учиртай. Дэмждэг ганц юм маань, бага сага нийтлэл, мэдээллийн эх үүсвэрүүд.
Жишээ нь энэ нэг сайхан санаа байгаа- Дадидо, Хүү бид гурав түлхээд, хараахандаа барахгүй байгаа. Гэвч явуулаад л баймаар байхын. Залуучуудад уул нь мэдээ мэдээлэл зөндөө бий дээ. Заримдаа надад эгдүүцэл ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-04-24 - Бодоод үзээрэй
Бичсэн:
AmonRa
За 2011 оны тэргүүн сараас эхлэн, арабын орнуудаар бөөн гоё юм болсон. Ер нь надад их таалагдсан гэж хэлж болно- хувин, төмпөн, бүр талхан малгай толгойн дээрээ угласан нөхөд эрх чөлөөний төлөөх тэмцэл гээч юм эхлүүлсэн. Гайхалтай. Жагсахын сацуу дэлгүүр дээрэмдэн тонож, хагас галзуурсан хүүхнүүд "Миний эх орон" гэж уйлан дуулсан. Дажгүй шүү, дажгүй.
Гурван сарын дараа, Ливи гээч нэг оронд хувьсгал манддаг юм байна. Хэсэг хүмүүс Муаммар Каддафи гээч хүнийг төрийн толгойноос авч хаяхаар шийдсэн юм байж. Гэвч Египтийн хулчгар гарын адил, Каддафи зугтсангүй. Харин ч сонирхолтой үйлдэл хийж эхэлж ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-04-21 - Бамияны Буддын түүх
Бичсэн:
AmonRa
Өөрийн угсаа гарал, түүхээсээ татгалзсаны нэг сайхан жишээ бол Бамияны Будда. МЭ 6-р зуунд баригдсан, ланжгар том эд байж билээ. Уг хөшөө хүн төрөлхтний өв гэж тооцогдож, харгис зөвлөлтүүд Афганистанд ирсний дараа олон улсын жуулчид, эрдэмтэд ирж уг хөшөөг харах боломжтой болсон гэдэг. 20 жилийн дараа буюу 2001 онд эрх чөлөөгөө олсон Афганистаны иргэд уг хөшөөгөө дэлбэлж, олон сайхан өнгөлөг хуанли хэвлэж гарган, баяр баясгалангаа хамаг дэлхийтэй хуваалцсан:
Мэдээж шашингүйгээр юу ч бүтэхгүй байхсан. Тархиа угаалгасан Афганы ард түмэн талибаны тусламжтайгаар музейгээ устгаж эхэлжээ. Эцэст нь хэ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-04-16 - Орчуулга, судалгаа бас өөр баахан юмны тухай
Бичсэн:
AmonRa
Өмнө нь энэ номыг орчуулж билээ. Нээг их том, сүрхий гавьяа юм биш л. Гэвч орчуулж байхдаа их олон төрлийн юм бодогдож билээ. Хүний ой ухаан гэж, ямар өчүүхэн, арчаагүй богино юм байдаг юм бэ гэж. Жишээ нь гэхэд, аавынхаа бага насанд нь хэрхэн аж төрж, залуудаа хэрхэн амьдарч байсныг нь сайн мэдэхгүй. Бүр сайн лавлаж, бүр сайн асууж, ямар нэгэн үйл явдлын талаар юу бодож явдаг бол, энэ тэр үйл явдал ямар учиртай бэ гэж асуух юмсан гэж маш их бодогдож билээ. Цагийн эрхэнд ааваасаа тэс ондоо хүн болж хүмүүжсэн л байж таараа. Зарим юмыг эцгээсээ тэс өөрөөр харна- мэдээж хэрэг олон төрлийн нөлөө ү...
|
|
Сэтгэгдэл (13)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-04-14 - Брэндийн тухай
Бичсэн:
AmonRa
Маркетинг гэж нэг сайхан үг бий. Эд бүтээгдэхүүн зарах, үйлчлүүлэгчээ сэтгэл хангалуун байлгах ухаан гэж манай суут ухаантнууд тайлбарласан байдаг. Гэвч үнэн хэрэгтээ: миний энэ бүтээгдэхүүн чамд үнэн хэрэгтээ ямар ч хэрэггүй ч гэсэн, миний юмыг бүр заавал худалдан авах хэрэгтэй шүү гэж ойлгуулан, хогоо зардаг үйлдлийг илэрхийлсэн сайхан үг. Маркетингт гэдэг ойлголтоос брэнд гэсэн үгийг салгах боломжгүй. Брэндийн бүтээгдэхүүн өмсөж зүүдэг хүмүүс бидний дунд маш их байдаг- буруу ч юм биш. Харин ч гоё, нүд баясаад, магнай тэнийдэг. Үгүй бол хавар намраар үхэх хүн байхгүй, хүн төрөлхтөн жоом шиг ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|