1986-201...

2011-05-11 - Бодит байдлын тухай

Бичсэн: AmonRa
Барууны ертөнцөд бодит байдлын тухай хэд хэдэн сонирхолтой сэтгэл зүйн ба философийн таамаг гаргасан байгаа: ойрд миний хамгийн их сонирхол татаад байгаа нь деконструктивизм ба критисизм юм. Эргэн тойрны байдалд шүүмжлэлтэй ба сонор сэрэмжтэй хандаж, өөрийн дотоод ертөнцөө гадны нөлөөнд (жишээ нь зурагт, радио, сонин сэтгүүлийн нөлөө) автуулалгүйгээр үйл ажиллагаагаа явуулах гэх мэт, Жоунс Хопкинс гэдэг нөхөр олон сонирхолтой тезис бичсэн байх юм.

Жишээ дурдвал: нэг 17 настай хөвгүүн тамхины лангуу дээрэмдэхээр шийджээ. Тоглоомон гар буу, кинонд харсан шигээ нүүр далдалсан малгай углан бэлджээ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-05-08 - Обамагын төрсний гэрчилгээ

Бичсэн: AmonRa


Англи хэлгүй хүмүүст:
АНУ-ын ерөнхийлэгч Барак Обама төрийн сайтан дээр төрсний гэрчилгээгээ харуулсан. Гэвч тэр гэрчилгээ нь хуурамч гэдгийг баталж буй видео юм. График дизайн, дүрслэх урлагаар оролддог хүмүүс хуурамчийг нь бас батална.
Гэвч яагаад гэрчилгээ нь хуурамч, бас тэр нь надад яагаад сонин байх ёстой гэж уншигч асууна байх. АНУ-ын Үндсэн хуулиар зөвхөн АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн иргэн болох эрхтэй. Харин үнэнч шударгыг сүр дуулиантайгаар тунхаглаад байсан ерөнхийлэгч төрийн сайтан дээр нь хуурамч бичиг баримт гаргасан байна.
...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-05-08 - Буркина Фасо орны тухай No. I

Бичсэн: AmonRa
Нэг сонирхолтой хүнтэй танилцлаа. Сониуч юм болохоороо, тэр хүний хаанаас хаа хүрч явж байгааг сонжив. Мань эр тодорхой зорилго үгүй, харсан зүгтээ явж байгаа юм байх. Бүр сонин санагдаад, яагаад зорилго байдаггүй билээ гэж гайхав. Асуутал, хариу нь бүр сонин санагддаг хэрэг:

Гэр орон байхгүй. Эх орондоо буцна гэхээр, ирээдүйгүй. Чаддаг мэддэг мэргэжил байхгүй. Гэртээ буцлаа гэхэд, хөвөнгийн талбай дээр жилийн 50 еврогийн цалинтай ажиллана. Маш урт удаан зам туулж, тэнгисээр Европт ирсэн. Цоорхой хөлөг онгоц нь ус алдаж, ихэнх хамт явсан хүмүүс нь живсэн. Грек улсын эрэг дээр иртэл, адал явдал...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-04-30 - Трансформер 3

Бичсэн: AmonRa

Transformers 3 Dark Of The Moon Theatrical Trailer from Michael Bay Dot Com on Vimeo.


Сайн кануг ингэж хийх хэрэгтэй.

Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-04-26 - Үлгэр

Бичсэн: AmonRa
Эртээ урьдын цагт үнэг байж гэнэ. Өглөөний мандах наранд үнэг маань сүүдрээ нэг хараад:
"Өнөөдөр би чинь тэмээ идчих шинжтэй!" гэж бодоод, тэмээ агнахаар одож гэнэ. Хайгаад л байж, хайгаад л байж. Үд дунд болоход, хэлээ унжитлаа ядарсан үнэг дахин нэг сүүдрээ хараад:
"Оготноор ч цадах юм байна" гэж бодож гэнэ.
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa