1986-201...

2011-07-01 - Асуусанд, хариулья

Бичсэн: AmonRa
Миний хөөрхөн гэнэн дүү! Ямар нэгэн тэнэг шийдвэр гаргаж, донгио үйлдэл хийж, мангараа гайхуулахаасаа өмнө, өөр өөртөө энэ 7 асуулт тавьж, бүгдэнд нь хариулсны дараа хөдөлж бай.
 
Хэн.
Хэд.
Яагаад.
Яаж.
Хэзээ.
Хаана.

Дараа нь:

Хэнд ашигтай бэ? гэж.

Энэ асуултыг хооронд нь хэрхэвч салгаж болохгүй. Үгүй бол, египтийн мал шиг дуусна гэдгийг ойлго. Жижиг, үл ялиг юманд анхааралтай бай- үүнээс их юм шалтгаалдаггүй. Бүх юм шалтгаалдаг.
...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-30 - Усны бохирдол

Бичсэн: AmonRa

Анхааралдаа авахад буруутахгүй.

-Манай орны усны чанарт нөлөөлөх гол хүчин зүйл нь юу вэ?
-Ерөнхийдөө усны чанар, найрлагад анхаарал хандуулах цаг болжээ. Суурин газрууд, аймагт эдгээр нь ялгаатай ч уул уурхайн олборлолтын улмаас бохирдлын хэмжээ нэмэгдэж байна. Ялангуяа төмрийн найрлага их өндөр байгаа юм. Усны бохирдлоос болоод элэг, цөс, ходоод, дотоод өвчин, цусны эргэлтийн өвчин үүсэх аюултай.

-Орон сууцны иргэдийн усны чанарын тухайд?
-Манайх олон жилийн настай шугам сүлжээтэй учраас усны зэврэлт үүсдэг. Энэ нь хүний эрүүл мэндэд нөлөөтэй. Ялангуяа элэгний циррёз, ясны сийрэгж...

Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-27 - Кинг-Конг (уск)

Бичсэн: AmonRa
Маш их хоцролттойгоор уран сайхны Кинг Конг кану сонжлоо. Зүгээр ч нэг хувилбар нь биш, бүр дайрэкторс кат гэдэг нэртэй байх юм. Уг кануг алдарт Питер Жексон найруулж, зохиолыг нь мөн адил бичсэн юм байна.

Киноны ДВД-г гардуулсан анд жуумалзаад, энгийн хувилбараас хамаагүй илүү шүү гэж надад итгүүлэв. Уг дискийг тоглуулагчинд хийвэл, өөдөөс олон сонирхолтой мэдээ мэдээлэл ярьж өгөх юм: жишээ нь иргэн Жэксон 9 настайдаа 1933 оны Кинг Конг киног үзэж, маш их онгод ордог байж. Түүнээс хойш, тэр кино нь санаанаас нь гарахгүй байсан болохоор, 12 настайдаа мань эр сонирхогчийн камераар Кинг Конг кин...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-27 - Будда ба иргэд

Бичсэн: AmonRa
Нэгэн удаа Будда дээр гурван иргэн цувж ирээд, "Бурхан байдаг уу?" гэж асууж гэнэ. Эхний иргэнд Будда: "Байдаг" гэж хэлээд, хоёр дахь иргэнд: "Байхгүй" гэж хариулсан боловч, гуравдах иргэнд юу ч хариулалгүй, учир битүүлэг хараад өнгөрч гэнэ.

Уг яриаг ажиж зогссон шавь нь бөндийтлөө гайхаж гэнэ. Иргэдийг гараад явсны дараа, шавь багшаасаа: Энэ гурван хариултын аль нь үнэн бэ? гэж асуужээ. Дуугүй байна гэдэг бас нэг хариулах арга юм, ойлгоогүй бол.

Үүнд Будда хариулсан нь: "Эхний иргэн бурхны тухай зөв ойлголттой гэж. Хоёр дахь нь бурхан гэж ойлгодог зүйлс нь байдаггүй учир, байдаггүй гэж хариул...
Сэтгэгдэл (19) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-06-26 - Ардчиллын гайхамшигт ололтууд

Бичсэн: AmonRa
Өнгөрсөн арван жилийн хугацаанд Монгол Улс хөгжиж чадсан, хүн амын амьдрал сайжирсан эсэхийг хүн амын тооллогоос харах боломжтой. Тэгвэл өнгөрсөн арван жилийн хугацаанд 36 мянган иргэн Монгол Улсын харъяатаас гарсан байна. Үүнийг өдөрт хуваан тооцвол нэг өдрийн дотор арван хүн Монгол Улсын иргэн байхаас татгалзаж байгаа юм.
Монгол хүн эх нутгаасаа дүрвэх болсныг нотлох тоон үзүүлэлт үүгээр зогсохгүй. Учир нь 2010 оны байдлаар 107140 Монгол Улсын иргэн зургаа буюу түүнээс дээш хугацаагаар гадаадад оршин суухаар явсан байна. Энэ нь өдөрт бүр 30 хүн гадны улсад амьдрахаар явж байна гэсэн үг. Арван...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa