1986-201...

2011-07-07 - Гири сэтгэхүйн тухай

Бичсэн: AmonRa
Эртний цагаас эхсүүлэн япончууд өөрийн толгойгоо засах, биеэ зөв авч явах талаар бодож эргэцүүлдэг байсан. Үүний нэг амьд жишээг хардаг юм байна.
Нинжё гэж япон үг монгол хэлний Нинжин гэдэг үгтэй утга ойролцоо үг бололтой. Уг нинжё гэдэг үгийн утга нь өрөвч зөөлөн сэтгэл, эцэг эх үр хүүхэд хоорондынх нь хайхран хамгаалах сэтгэлийн илчлэл юм. Уг ойлголт нь хөрш саахалт айлуудад хамаардаг бөгөөд, хөршүүд нэг нэгэндээ гири гэдэг мэдрэмжтэй болжээ. Гири гэдэг нь нэг нэгнийхээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хариуцлагаа биелүүлэх сэтгэхүйтэй болгожээ.

Уг гири гэдэг сэтгэхүй нь эртний цагийн сам...
Сэтгэгдэл (35) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-05 - Шинэбаяр мэдээлэлж байна

Бичсэн: AmonRa
-Тэгвэл Монгал Улс 20 жилийн өмнө буруу замыг сонгосон. Хуучин тогголцоогоор явж байх ёстой байсан гэж ойлгож болох уу?

-Хуучин нийгмээрээ байгаасай гэсэн байдлаар асуудлыг хөндөөгүй. Ганцхан хуучин нийгмээс гарахдаа бид буруу замаар нь явчихжээ. Тухайн үед нэг ч монгол хүн траншейнд байгаагүй.  Гэтэл өнөөдөр хүн ам, орон сууцны тооллогын дүнг ажиглаж суухад зориулалтын бус орон сууцанд амьдардаг 8064 өрх байна. Өөрөөр хэлбэл, 8000 гаруй өрх траншейнд, 88 мянган өрх түрээсийн байранд хэзээ ч хөөгдөж мэдэхээр эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна. 117 мянган хүн зургаан сараас дээш байнга гадаадад амь...
Холбоос

2011-07-04 - Монголчуудыг амар тайван суух хооронд цөмийн хаягдал булшлах болжээ

Бичсэн: AmonRa
Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Киодо Ньюс сониныхон 2011 оны 2 дугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-04 - Хар тамхины тухай

Бичсэн: AmonRa
Хэдэн жилийн өмнөөс одоо хүртэл сонингуудаар сонирхолтой гарчиг харагддаг болсон- хэдэн амаараа дуулдаг дуучид гадаадаас хор авчирч, өөрийгөө прогрессын манлай мэт харуулах дуртай байдаг. Яадын, тийм үү. Эрх чөлөө, рок н ролл, юу юу ч билээ. Кинонд харуулж байгаа юм чинь, бид яагаад болдоггүй гэж өөрийгөө зөвтгөх тал бас бий.

Энэ тэмдэглэлээ бичихдээ би хар тамхитай тэмцэхийг уриалахыг бодоогүй. Би лоозон мандуулдаг сурвалжлагч биш. Би чам шиг л залуу хүн. Нэг ялгаа нь мансууруулах бодисын хар гайг маш ойроос харж таньсан. Нэг бол оршуулгын газар, аль эсвэл галзуугийн эмнэлэг хүргэдэг энэ хоры...
Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-07-03 - Хагакурэ-гээс

Бичсэн: AmonRa
Ноён Наошигэ: "Өвөг дээдсийн сүр хүчийг үр удмынх нь үйлдлээс танин харж болно" гэж хэлдэг байж.
Энэ учраас, залуу хүн өөрийн өвөг дээдсээсээ өвлөсөн хамаг сайн шинж чанарыг нь ашиглан, өөрийгөө сорьж байх хэрэгтэй. Өвөг дээдэстээ хүндэтгэлтэй хандахын учир нь үүнд оршино. 

Дахин нэг иш таталт
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa