-Жишээ нь юунд таны сэтгэл эмзэглэж байна вэ?
-Манай байгалийн баялагийг дагаад гадаадын хөрөнгө оруулагчид олноор орж ирж байна. Ажиглаад байхад тэд Монголын төрийг хүчгүйдүүлэхийг хүсэж байна. Аль болох төрийг сулруулъя, төрийн албан хаагчид, сайд, дарга нарыг худалдаж авч өөрөөсөө хараат болгоё, УИХ-ын гишүүд, шийдвэр гаргагчдыг бизнестээ оролцуулъя, авлигадах нэгийг нь авлигадъя гэсэн бодлого барьж байх шиг санагдах юм. Зөвхөн гадаадын ч биш, дотоодын бизнесийн бүлэглэлүүд ч адилхан. Тэд хүчтэй, дотроо бодолтой, доороо суурьтай хүнийг шийдвэр гаргах түвшинд байлгах хүсэл багатай бай...