2011-08-10 - Меланхоли (уск)
Бичсэн:
AmonRa
Ларс фон Триер гэж нэг сайн найруулагч бий. Харанхуйд бүжиглэгч, Догвилль мэтийн кинонууд нь яах аргаггүй суут бүтээлүүд. Өөр өөр утга агуулгын чанартай л болохоос. Энэ удаад Меланхоли гэж кино хийсэн байх юм гэнэ. Энэ киногоо найруулагч маань Канны кино наадамд харуулахдаа, өөрийгөө нацист гэж хэлснээс болж найруулагчийнхаа карьерээ үгүй хийсэн. Мань эр уул ёсондоо тоглоом болгож хэлтэл, хошигнолыг ойлгох хүн гарсангүй. Энэ нь надад инээдтэй санагдсан.
Меланхоли уран сайхны кино нь хоёр хэсгээс бүрдэж байх юм гэнэ. Эхний хэсэг нь эмэгтэй жүжигчин Кирстэн Данстын бүтээсэн дүрийн амьдралын туха...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-09 - Монголч эрдэмтдийн тухай
Бичсэн:
AmonRa
Гадаадаас ирсэн зочид улс нэгэн үе олноороо төрөн гарч байсан монголч эрдэмтдийн тоо цөөрч, түүнд Монгол Улсын зүгээс төдийлөн анхаарахгүй байгааг анхааруулж байв. Өнгөрсөн зууны 60-70-аад онд МУИС төгсч, тэр үеэс судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийж өдгөө хүрсэн эрдэмтэд өнөөдөр хуран чуулсан төлөөлөгчдийн дийлэнх байснаас тэдний үг батлагдаж байсан юм. Ерөнхийдөө монголч эрдэмтэд хойч залгамж үеэ үгүйлсэн уур амьсгал дунд нээлт боллоо. Хойч үедээ эрдэм судлалын ажлаа өвлүүлэх сонирхол эрдэмтдийн гол зорилго болж буйг тэд нуусангүй. Үүнийг ОХУ-ын эрдэмтэн Ю.Н.Кручкин, Хятадын эрдэмтэн Рэнцэ...
|
|
Сэтгэгдэл (17)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-09 - Болдсайхан нийтлэлчийн дэмийрэл
Бичсэн:
AmonRa
Өнгөрсөн хавраас эхлээд твиттэр, фэйсбүүк, нээт нээх бүрт л урдаас ногоон экстрэмистүүд хэзээ ч юм, 20 жилийн дараа ч юм у баригдах монголын цөмийн станцийн хаягдлыг хаана булах, эсвэл хэзээ ч юм баяжуулах ураныхаа үлдэгдийг буцааж авахыг эсэргүүцэн мянга түмэн захиа занаа бичиж тараах болжээ. Халит харахад нэг л их ухаантай, ирээдүйгээс ирсэн гэгээнтэнүүд мэт. Харин лавхан санавал монголыг хөгжүүлэхгүй аргал түлж цай чанадаг, лаа асааж гэрэл гаргадаг бүдүүлэг буурайгаар үлдээхийг санаархагчид мэт. Yes nuclear, no argal power
Ядаж англиар зөв гарчигладаг болоосой. Худлаа англиар ярих гэж байга...
|
|
Сэтгэгдэл (8)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-08-09 - Сомалийн өлсгөлөнгийн тухай
Бичсэн:
AmonRa
Сомали гээч нэг хачин сонирхолтой, марзан орон бий. Намайг л жаахан байхад, тэнд байн байн өлсгөлөн болдог байв. Бас хүүхдүүд бид хоорондоо нэгнийхээ туранхайг дооглохдоо, сомалийн бооди гэдэг байв. Удалгүй гайхамшигтай америкчууд Сомалид ирж, харанхуй бүдүүлэг сомалийн иргэдэд ардчиллын бэлэг барьсан юм. Үр дүнд нь Сомалид иргэний дайн дэгдэж, нурсан дэд бүтэц, харанхуй бүдүүлэг ард түмэн ард нь үлдэв. Харанхуй бүдүүлэг ард түмэнг мөлжихөд ч амар байдаг.
Гэтэл саяхан мэдээ мэдээлэл ажиглатал, Сомалид дахин өлсгөлөн болсон байх юм. Бум бумаараа баахан хүүхэд өлбөрч үхэж байгаа юм байх. Хөндлөн...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|