2011-09-04 - Хар хамартай шүтээн
Бичсэн:
AmonRa
Гэгээрэл хайсан нэгэн гэлэнмаа Буддын шүтээн бүтээж, тэрийгээ алтаар бүрж, үргэлж өөртөө авч явдаг байжээ. Олон жилийн турш тэр шүтээнээ авч явсан бөгөөд, насныхаа эцэст нэгэн жижиг сүм хийдэд амьдардаг болжээ. Тэр сүм хийдэд нь олон шүтээн өрсөн байдаг бөгөөд, шүтээн болгоны өмнө арц өргөдөг байж. Гэлэнмаа шүтээнээ харамлаж, өргөлийн арцыг шүтээнийхээ хамран доор уугиулдаг байж. Улмаар шүтээнийх нь хамар нь харлаж, хүний нүдэнд улам үзлийн муухай харагддаг болсон гэнэ. ...
|
|
Холбоос
|
2011-09-04 - Судар хэвлэсэн нь
Бичсэн:
AmonRa
Зэн баримтлагч Тэцүген гэж хүн байжээ. Тэрээр хятад хэлнээс судар орчуулж, хэвлэхээр шийдэж гэнэ. Орчуулсан номоо модон бараар долоон мянган ширхэг хэвлэхийг шийдсэн тул, багагүй зорилго байжээ. Тэцүген бадарчилж, мөнгө цуглуулж эхэлжээ. Зарим хүн түүнд цэвэр алт өгч байсан боловч, ихэнх нь үнэ багатай зоос өргөж байж. Гэвч хандив өгсөн хүн болгонд, Тэцүген ялгалгүйгээр адил хэмжээгээр хүндэтгэлтэйгээр талархдаг байжээ. Арван жилийн дараа Тэцүген зорьсон ажилаа дуусгах хэмжээний мөнгө цуглуулжээ.
Гэвч тэр цагт Үжи мөрөн үерлэж, өлсгөлөн болж гэнэ. Тэцүген хамаг цуглуулсан хөрөнгө мөнгөөрөө өлс...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-09-04 - Аллага
Бичсэн:
AmonRa
Гасан дагалдагч нартаа хандан: "Аллагыг буруушааж, бүх ухамсартай амьтдыг өршөөн энэрэгчийн зөв. Мөн амьтай болгоныг өршөөн энэрч, бүр шавьж хорхойг өрөвдөх нь зөв. Гэвч цаг алдаг хүнийг юу гэх бэ? Баялгийг устгадаг хүнийг юу гэж нэрлэх бэ? Эсвэл улс төр, эдийн засгийг сөнөөж байгаа хүнийг юу гэх бэ? Тэднийг анзааралгүй өнгөрөөж болохгүй! Үүнээс гадна, гэгээрэлгүй хүн номлохыг юу гэх бэ? Тэр хүн Буддизмыг алж буй юм" гэжээ. ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-09-03 - Илдийн урлаг
Бичсэн:
AmonRa
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ: "Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын урмын үгэнд урамшиж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-09-03 - Махны худалдагч
Бичсэн:
AmonRa
Нэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ: -Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж. Гэтэл худалдагч: -Надад зөвхөн сайн мах бий. Чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ. Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг.
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|