1986-201...

2011-09-11 - Ухаалаг агаа, сургуультай сармагчин ба одойчууд

Бичсэн: AmonRa
Хүний нутагт юм үзэж нүд тайлах замд минь, хаяа хаяа маш ухаалаг агаа нар тааралддаг. Ухаалаг агаа нар жишээ нь л гэхэд, сургуультай сармагчин тэжээдэг. Зүгээр ч нэг тэжээхгүй шүү? Ухаалаг агаа нар сургуультай сармагчнуудаа одойчуудад үзүүлдэг юм. Ухаалаг агаа нарын сармагчингууд нь тусгай зориулалтын ногоожуулсан байгууламжаар гүйлгэж, бөмбөг өшиглөж одойчуудыг баясгана. Одойчууд алгаа ташаад, сармагчингууд бөмбөгөө өшиглөж гүйлдэнэ. Их сонин. Сармагчингуудын гүйлдэхийг харахын тулд, одойчууд сайн дураараа хөлсөө тусган олсон хэдэн өнгийн хэрчмэл цаасаа бэлэглэдэг. Одойчууд угаасаа их хөөрхөн...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-11 - Суртачилгааны тухай

Бичсэн: AmonRa
Энэ өдөр баахан юм болж өнгөрсөн. Нэг мэдсэн чинь, бүхэл бүтэн 10 жил өнгөрчиж. Хэдэн зураг санаанд буув. Уг суртачилгааны зарууд, 9 сарын 11 дараахан MTV сувгаар цацагдаж байсан боловч, тэр дороо АНУ-ын төр хориг тавьснаас, эфирээс хасагдсан гэдэг.


Орчуулга:

2,863 амь үрэгдэв
40 сая хүн дэлхий даяар халдвар авсан
Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ.
ДОХ-ын эсрэг мөн адил нэгдэцгээе.



2,863 амь үрэгдэв
630 сая хүн дэлхий даяар орон гэргүй амьдардаг
Дэлхий нийт терроризмын эсрэг нэгдлээ.
Ядуурлын эсрэг мөн адил нэгдэх хэрэгтэй.



2,863 амь үрэгдэв
824 сая хүн дэлхий даяар өлсгөлөнд нэрвэгдсэн
Дэлхий...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-10 - Шүлгийн тухай

Бичсэн: AmonRa
Энэ шүлгийг уншаад, сэгсийсэн согтуу яруу найрагч нүдэнд харагдав. Бүгдээрээ л нэг бөөн майр-майр чингисүүд. Согтохоороо тэр тусмаа. Бас үхэр гэчиж. Шүлэг ч ойлгохоо байлаа.
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-08 - Гурван өдрийн гэгээрэл

Бичсэн: AmonRa
Хакуины шавь Суиво сайн багш байсан гэлцдэг. Зуны сүүлийн өдрүүдэд, Японы өмнөд нутгийн нэгэн хүн түүнд шавь орж гэнэ. Суиво түүнд: "Нэг гарны ташилт сонс" хэмээн, даалгавар өгч гэнэ.
Гурван жилийн турш шавь бодож бодож, хариу олсонгүй.
"Би нутаг буцья даа. Энэхүү тааврыг би тааж чадахгүй юм" гэж, шавь хэлжээ.
"Долоо хоног хүлээгээд яв, тэр хооронд сайтар бясалга" гэж Суиво шавьдаа хэлэв. Шавь зааснаар нь болсон боловч, долоо хоног хоосон дэмий өнгөрсөн байв.
"Дахин нэг долоо хүлээ" гэж багш нь хэлтэл, бас л дэмий. Үүний дараа багш нь: "Дахин гурван хоног бясалга. Энэ гурван хоногт гэгээрэлд х...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-08 - Герман нэрс монгол хэлэнд

Бичсэн: AmonRa
Саяхан энэ бичлэгийг уншаад, хэд хэдэн нэр томьёо нүд зүсээд хаях шиг болов. Хайдн, Хегель, Амадеус зэрэг хүмүүсийн нэрс Гайдн, Гегель, Амадей болж хувирсан байх жишээтэй. Оросуудын нэрлэж заншссан хэлбрээр хуулбарлаад авчихсан байгаа нь, өөрийн эрхгүй бодол төрүүлэв.
Оросууд герман хэллэггийг "Х" үсгийг "Г" богон хувиргахаас гадна, орос маягийн дуудлагтай нэрсийн хэдэн жишээ (хаалтан дотор зөв дуудлага)

Бретшнейдер (Бреттшнайдер), Вейдемейер (Вайденмайер), Веймар (Ваймар), Гейдельберг (Хайделсьберг), Гейдрих (Хайдрихь), Гейне (Хайне), Зейдлиц (Зайдлиц), Кейтель (Кайтель), крейцер (кройцер), Л...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa