1986-201...

2011-11-10 - Шинэ Нокиа утасны судалгаа

Бичсэн: AmonRa


Давгүй санагдлаа

Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-09 - Шинэ зээл

Бичсэн: AmonRa
 Австриас хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөх хүсэлтийг манай улс 1991 оноос хойш тавьж ирсэн байна. Австрийн тал өнгөрсөн онд энэхүү хүсэлтийг авч үзэн, хоёр жилийн хугацаатай 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээл үзүүлэхээр болжээ. Зээлийн хүү 0.4 хувь. Хоёр талын эхний хэлэлцээрээр зээлийг эхний ээлжинд эрүүл мэнд, дэд бүтцийн салбарт зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд эрүүл мэндийн салбарт зарцуулах зээлийн хэлэлцээр нэлээд нааштай байгаа аж.
Энд

Мөнгө зээлэх тусам, амьдрал улам сайжирдаг жамтай. Харин xэний амьдрал харин сайжрах бол, хэн энэ зээлийг буцааж төлөх бол....
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-09 - Далай ламын ганцаарчилсан концерт

Бичсэн: AmonRa
Далай лам сүсэгтэн түмэнд зориулан концерт барив. Гайхамшигт төвд орны гийчинд манайхан ямар бэлэг бэлдсэн бол. Концертны тасалбар хэдэн төгрөг байсан бол, манайхнаас хэдийг салгаад явж байгаа бол.
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-03 - Гайхалтай сайхан баяр Хэллөүйн

Бичсэн: AmonRa
УБ-д Хэллөүйн гээч монгол ёсонд байраа олсон, бүтэн жил тэсэн ядан хүлээсэн, буурлуудын магнай тэнийлгэсэн, багачуудын цолгин дуу цуурайтсан монголын сайхан Хэллөүйн наадам тэнүүн сайхан болж өнгөрсөн гэнэ. Харин чи яаж бидний сайхан уламжлалт Хэллөүйн баярыг тэмдэглэсэн бэ.
COOL байсан уу?
FUN авсан уу?

Соёл ба хэл
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-11-03 - Сонирхолтой ажиглалт

Бичсэн: AmonRa
Дуртай дургуй, нийгмийн судалгааны ажил явуулж, энд тэндэс нийгмийн сэдэвтэй холбоотой ном эргүүлэх шаардлага гардаг. Эргүүлэх явцад Эльдер Камара гэх хүний хэлсэн үг нүдэнд тусав:

"Өлсөж зүдэрсэн хүмүүст хоол өгвөл намайг гэгээнтэн гэдэг. Гэвч чухам яагаад энэ хүмүүс өлсөж зүдэрч байна уу гэж асуусан тохиолдолд намайг коммунист гэж дууддаг".


...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa