2011-11-19 - Сонгуулийн тухай иш татав
Бичсэн:
AmonRa
Суут хүмүүс тун ховор таардаг гэвэл, та надтай санал нийлнэ байх, тийм үү. Гэвч хоёулаа өгөөмөөрөөр, Франц улс даяар, ойролцоогоор 5 суутан байдаг гэж бодье. Бас дээрээс нь 200 ширхэг асар авьяаслагууд, бас өөр өөрийн мэргэжилдээ авьяас чадвараа гайхуулсан 200 хүн, мөн ямар нэгэн байдлаар бусдаасаа ухаантай 10 мянган хүн. Ийнхүү 11.205 хүний бүрэлдэхүүнтэй ухаалагууд цугларалаа. Тэдний араас дундажуудын арми. Дундажуудын армийн араас донгиочууд үй түмэнээрээ бөөгнөрөөд ирнэ. Дундажууд ба донгиочууд үргэлж нийгмийн дийлэнхийг бүрэлдүүлдэг тул, тэд яаж ухаалаг засгийн газар сонгох юм бэ гэдгийг,...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-19 - Камераа хэрхэн сонгох тухай
Бичсэн:
AmonRa
Тоон фото зургийн эрин эхэлснээс хойш, төрөл бүрийн камер зах зээлд үй олноороо нэвтрэн орж ирсэн. Ийнхүү фотoзураг сонирхчдын өмнөx өргөн сонголт нь, том асуудал болж хувирсан билээ. Гэвч фотозураг сонирхогч иргэд байнга бодож байх ёстой зүйл гэвэл: яг ямар камер яг надад тохирч, миний хэрэгцээг хангах бэ? гэдэг асуулт юм. Камер болгон өөр өөрийн гэсэн техникийн үзүүлэлт, хийж чаддаг зүйлтэй. Үүнээс болж зарим зурагчид төөрөгдөлд орж, бусад камерын давуу талыг танилгүйгээр нэг барьсан камертайгаа явдаг. Буруу ч юм биш. Гэвч.
Нэг жишээ дурьдах хэрэгтэй болов уу. Миний нэг танил залуу 2-3 жилий...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-17 - RAW форматны тухай
Бичсэн:
AmonRa
Эгзэгтэй агшин гэж юу байдгийг сонирхогч иргэд маш сайн мэднэ. Камерныхаа дэлгэцнээ дарж амжсан эгзэгтэй агшныхаа зургаа сонжвол, шууд жаазлан ханан дээр өлгөхөөр хачин сайхан юм харагдаж байдаг. Гэвч яг цагтаа тулаад, компьютернийхээ дэлгэцэн дээр томруулаад харвал гутамшигтай юм хүлээж байх жишээг ч сонирхогч иргэд сайн мэднэ байх. Өнөөх гайхамшигтай зураг маань нэг бол фокусгүй, нэг бол булингартсан, хэт харанхуй, эсвэл хэт их гэрэлтэй байдаг.
Үүнд аргаа барсан иргэд фотошопоор оролдоод эхэлдэг. Гэвч мянга засаад ч нэмэргүй байх жишээ олон тохиодог. Энэ учраас зургаа заавал RAW форматаар ав...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-13 - Нууцлаг гол (ycк)
Бичсэн:
AmonRa
Өчигдөрхөн уран сайхны Нууцлаг гол нэртэй кино үзэв. Ер нь кино үзнэ гэдэг, миний хувьд амьтны хүрээлэнгээр зугаалахтай төстэй санагддаг: энэ торонд нэг ийм амьтан, аан энэ торонд ийм нэг амьтан. Ихэвчлэн уран бүтээлчдийн бүрэлдэхүүн ба арга барилыг нь ажиглана уу гэхээс, яг үйл явдлыг нь нээг их сүрхий тоодоггүй. Бас тэдний хэлэх гээд байгаа тэр их сүрхий сэдэв нь сонирхол төрүүлэх нь тун ховор.
Иргэд дургуйцна байх л даа, ийм гоё сэдэв байхад, чи ойлгосонгүй гэх тал ч бий. Хамаг учир нь надад биш, харин киног бүтээсэн хамт олонд байгаа юм. Жишээ нь жүжигчид, найруулагч, зүсэгч, дүрс. Бүгд өө...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-11-11 - Хамгийн сонирхолтой номнуудын тухай
Бичсэн:
AmonRa
Заримдаа сонирхолтой, майр гоё ном зөвлөөч гэсэн утгатай захиа надад орж ирдэг. Би тийм их ном уншдаг хүний шинж төрүүлсэн юм уу, бүү мэд. Гэвч зүгээр нэг ном биш, бүр шүлс баас гоожтол сонирхолтой, Эхлэл кино шиг гоё байх хэрэгтэй гэж бас хавчуулсан байх нь бүр сонин. Тиймэрхүү номыг зөвлөөд, хайгаад байх шаардлага байхгүй: хажуугийн номны дэлгүүр ороход л хангалттай. Тэнд лангуугаар үнэн худлаар битүү дүүрэн дэмийрэл бий.
Гэвч иргэд аль болгон түүхэн Аймшигт Үнэнийг дэлгэсэн, тасархай сайхан ном байх хэрэгтэй гэдэг. Энэ тохиолдолд миний зүгээс хамгийн түрүүнд зөвлөх ном бол, 9-р ангийн түүхи...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|