1986-201...

2012-03-05 - Orcam

Бичсэн: AmonRa
Video: Orcam - DFKI digitalisiert Kunst in 3D (3:04)
ХБНГУ-ын Хиймэл Оюун ухааны судалгааны төвийн (DFKI) соёлын өв ба урлагийн бүтээлүүдийг сканерддаг шинэ арга.
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-02-29 - Эртний кодын тухай II

Бичсэн: AmonRa
Эртний кодын тухай I

Артур Шопенхауер: "Тооцолон бодож эхэлсэн цагт сэтгэхээ больдог" гэж нэг удаа бичиж байсан юм. Энэ үгийг нь уншаад: "Мань эр амьдралдаа математиктай нээг их харьцаад байгаагүй байсан байх" гэж бодогдож билээ. Энэ үзэл бол одоо хүртэл их тархмал: математик сонирхолгүй, математик мяа, математик уйтгартай гэж. Зарим эрдэмтэд, урлагийнхан хүртэл: "Математик ер ойлгодоггүй" гэж олон хүний дунд ам бардам байдаг.

Дунд сургуульд байхад, надад ч бас тэгж санагддаг байсан. Би өөрөө сургуульдаа их залхуу хүүхэд байснаа ч нуугаад юу гэхэв. Хамгийн их сонирхдог хичээлүүд бол түүх, шугам...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-02-18 - Canon EOS MarkIII D1

Бичсэн: AmonRa
Өчигдөр нэг танил маань 2 ширхэг цоо шинэ MarkIII D1 хоёр ширхгийг задалж байхыг хараад, дур тавих шахав. Хамт задлалцаж, юм үзэж нүд тайлав.

Уг камер нь Никоны гаргасан d4 камерын хариу нь юм. Тасархай эд байна. Тухтай дараа нь бичье, одоохондоо цаг зав асар бага байна. Энэ хооронд доорх клипийг үзэж, хорхойгоо дарж болно. 



Тэгээд нэг сонин юм санаанд орлоо. Хүмүүс байн байн: Никон, Кэнон хоёрын аль илүү сайн юм бэ гэж асуудаг. Энэ бол хувь хүний өөрийнх нь сонголт. Зарим хүн савангийн хайрцгаар тасархай зураг дардаг тохиолдол зөндөө бий. Энэ бол камерын сайн муугийн асуудал биш.

Өөрөөр х...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-02-08 - Обри Бэлфорд: "Монголын уул уурхайн ниргэлт дундах бузар баян ба арьс өнгөөр ялгаварлагчид" сурвалжилга

Бичсэн: AmonRa
Би хувьдаа гэрэл зураг асар их сонирхдог хүн. Зав гарсан нөхцөлд, өөрөө бас авдаг. Гэрэл зургийн тусламжтайгаар үгээр илэрхийлж болдоггүйг илэрхийлэн, хоромхон зуурын хугацаанд үзэл бодлоо ба олж мэдсэнээ үзэгчтэйгээ хуваалцан ойлголцож болдог. Гэвч дүрс гэдэг дангаараа, бас л бүгдийг ойлгуулж чаддаггүй. Энэ учраас зарим гэрэл зурагчид тухтайхан шиг сууж, зурганд буугаагүйг үгээр буулгаж эхэлдэг.

Зарим тасархай гэрэл зурагчид тасархай зургаа тасархай нийтлэлтэй хослуулдаг. Тэр болоод уу, сурвалжилга надад бусад зураг авалтын чиглэлүүдээс онцгой гоё санагддаг.

Энэхүү нийтлэл маш их сонирхол тат...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-02-06 - Европын их, дээд сургуульд элсэх тухай

Бичсэн: AmonRa
Өмнөх нийтлэлийн адил, энэ нийтлэл бол англи-саксончуудын орон зай болон баруун Европт хамаатай.

Элсэлт
Нэгэн сайхан өдөр дээд сургуульд зөвхөн элсэх өргөдөл тавьснаар, хамаг юм бүтсэн гэсэн үг хэрхэвч биш. Хамгийн түрүүнд шаардагдах бичиг баримт (төрсний гэрчилгээ, паспорт, дунд сургууль төгссөн диплом гэх мэт), эрүүл мэндийн гэрчилгээ гэх мэт, үй түмэн баримт бичгээ цуглуулах хэрэгтэй. Мэдээж хэрэг бүгд орчуулагдсан, нотариатаар батлагдсан, гадаадын консулын газарт давхар батлагдаж, Европын нотариатад дахин хүчин төгөлдөр мөн гэж бас нэг батлуулна. Мөнгө бол овоо урсаж өгнө, бас гүйдэл маш ихт...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa