1986-201...

2012-03-29 - "Өлсгөлөнгийн тоглоом" уск

Бичсэн: AmonRa
Саяхан "Өлсгөлөнгийн тоглоом" гээч кино харав. Мөнгийг комбайн шиг л хусаад байгаа юм байх. Бүр олон зуун саяар нь. Ургацын далай дуу санаанд ортол хусаад байх юм. Уг кононы яг юу нь сонин юм бол, бүү мэд. Соёон гэгээрэх зорилготойгоор уг киног сонжив.

Тэгсэн чинь, киноны үйл нь холгүй ирээдүйд болж байх юм. Надад иймэрхүү зохиолууд их таалагддаг. Оросуудын хийдэг байсан коммунизмын тухай зөгнөлт кинонд л гэхэд, бүгд тарган цатгалан, баахан гоё юм хийгээд суудаг маягаар харуулдаг байсан. Юун тэр ертөнцийн төгсгөл-мөгсгөл. Гэтэл америкчүүд гэхэд, байнга өлсгөлөн, дарангуйлал, анир харанхуйн сэд...
Сэтгэгдэл (14) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-19 - Үндсэрхэг үзлийн тухай

Бичсэн: AmonRa
Үндсэрхэг үзэл гэж бүлтэрдэг хүмүүс их байдаг. Германуудыг дуурайн, герман хувцас өмссөнөөр өөрийгөө үндсэрхэг үзэлтэн боллоо гэж бодож байгаа бол, томоор мангартлаа даа андаа. Үндсэрхэг үзэл гэж, хувцсаар тодорхойлогддоггүй юм. Үндсэрхэг үзэл тэс өөр газраар эхэлдэг юм. Мэдээж чамаас өөрөөс чинь, чиний толгойн доторхоос чинь. Толгойндоо ч үндсэрхэг байх хангалтгүй. Үндэсний хувцас өмсөөд ч бас хангалтгүй. Үндэсний хувцас өмссөн нэг нөхөр л болж хувирна.  Үйлдэл чинь үндсэрхэг байх ёстой. Толгойн доторх чинь өөрчлөгдвөл, үйлдэл чинь өөрчлөгдөж, үйлдэл нь хэрэгжих тусам бусдад үлгэр дуурайлал б...
Сэтгэгдэл (24) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-16 - Европын их дээд сургуулийн программ

Бичсэн: AmonRa
Ийнхүү их дээд сургууль орлоо гэж төсөөлөөд үзье. Эхний буюу элсэх шатанд асар их хүч шаардагддаг нь үнэн. Гэвч зарцуулагдсан тэр их хүч, зардал ба цагийг 10-аар үржүүлж сургалтын явцыг цааш нь төсөөлбөл зүйтэй. Европын их дээд сургуулиудын нэг дутагдал нь гэвэл, дадлагад тун тааруу байсан. Энэ учраас Шинжлэх ухааны их дээд сургуулиудад хамгийн эхнээс залуу боловсон хүчнийхээ дадлагад асар их анхаарал хандуулж эхэлсэн: ойролцоогоор 2-р семестрээс тун шахуургаар семестрийн ажилд ажилд ордог.

Семестрийн эхэнд, багш нар бүх хичээлийн семестрийн эцсийн даалгавруудыг оюутнуудад дуулгадаг. Тэнцэхэд ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-13 - Блогийн дизайнаа өөрчлөв

Бичсэн: AmonRa

Давгүй ч юм шиг. Өмнөх шигээ үлдээсэн нь дээр ч юм шиг. Ямартай ч, түр хаагдаад дахин нээгдлээ.
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-03-07 - Ё үсгийн тухай

Бичсэн: AmonRa
ежлээд бгаамо. айтахан бгараа
(үл таних уншигчийн захианaac)

Кирилл цагаан толгойн Ё үсгийн тэмдэг өөрөө 2-р Екатерина хатны үед үүссэн юм. Мань хүүхэн герман гаралтай байсан бөгөөд, кирилл цагаан толгойд умлаут буюу эгшгийн дээр тавигддаг хоёр цэг дутдагт маш их санаа зовдог байж. Байдлыг нэн даруй засах хэрэгтэй, тийм үү. Үгүй бол хоцрогдох байсан юм уу, бүү мэд. Оросуудын өөрсдийнх нь хэрэглэдэг хатуугийн тэмдэгтэй адил нэг тэмдэг байдаг л байсан- гэхдээ хангалтгүй байсан юм байх. Сонин л тэмдэг.

Ё үсэг бол дутуу үнэлж болохгүй тэмдэг- жишээ нь Николай Рёрих гэж эрдэмтэн зураачийн нэр байна....
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa