Аль дээрээс миний журмын нөхөд „300“ кинонд гардаг үйл явдал үнэн үү гэж асуугаад байсан юм. Бараг бичээд дуусгасан байсан юм. Ганц хоёрхоон хоног болоод уул нь нэг юм бичээд дуусгадаг атал, энэ удаад бараг жил болоод өнгөрлөө.
Ер нь түүх гэж гайхалтай зүйл. Багадаа түүхийн хичээлийг сонсон уу л гэхээс, пизик мизикыг бол тоодоггуй байлаа. Хэнийх нь ч бие хаашаа, ямар хурдтайгаар унаад байгаа нь ч бүү мэд. Ямар учраас унаад байгаа нь бүр ч ойлгомжгуй. Багшийхаа мэдрэлийг ч их хөдөлгөдөг байлаа дөө...
Бас Бойль ба түүний хам Мариоттын хуулийг бол холхон хаяад, аль болгон хүмүүсийн л тухай у...