1986-201...

2010-05-19 - Таагуй мэдээ

Бичсэн: AmonRa
Энэ лалрын ертөнцийг авьяаслаг хүн, анхны метал хөгжмийн эцгүүдийн нэг Ронни Жэймс Дио 67-хон насандаа орхин одсоныг саяхан мэдлээ... Саак хөгжмийн зохиолч, галзуу дуучин, цоглиг рокер- түүний анхны хамтлаг Elf-ээс эхсүүлэн, дараа нь Rainbow,  Black Sabbath, сүүлд нь өөрийх нь DIO хамтлагийг нь сонсдог л байлаа...
Новш гэж, өнгөрсөн жил тавигдсан ходоодны хорт хавдар нь дөнгөөд орхисон юм байж.
Эрлэг номун Хаан дээд тивд нэгэн саак хамтлаг бүрдүүлхээр шийдсэн бололтой...

RIP DIO

...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-05-19 - Өнхрүүш (Үлгэр)

Бичсэн: AmonRa


18 хүртэлх насныханд уншихыг хатуу хориглоно. Мөн 78 нас хүртэлх иргэдэд.

Өнхрүүш

 

Өвгөн гаднаас дуулдах чимээнээс болж сэрж гэнэ. Ярвайж, нуруугаа барин тэр аахилсаар, эсгий гуталруугаа шивэртэй хөлөө чихэн, хөлөө чирэн гадаа гарав.

 

Амбаарнаас сонин дуу сонсогдож байв. Хаалга нээн хартал, амбаараар дүүрэн эмгэний асар том бөгс байв. Өвгөний хуучны дурсамж сэргэж, угаасаар байгаад гандсан даавуугаар ороосон асар бөгсийг илэв. Тонгойсон эмгэн хичээнгүйгээр авдар шуудайгаа ухаж байв.

-Зайлаа муу хөгшин зөнөг... гэж эмгэн итгэлгүйхэн хэлээд, улам тонгойгоод, хөлөө бага зэрэг алцайлгав. Өв...

Сэтгэгдэл (39) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-05-18 - The Pixels

Бичсэн: AmonRa
Эртний компьютер тоглоомын дүрснүүд Нью-Йорк хотыг дайрчээ.


Сэтгэгдэл (10) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-05-17 - Шанхай дахь Английн павильоны тухай

Бичсэн: AmonRa
Олон улсын үзэсгэлэн худалдааг харах гэсээр чадсангуй өнгөрлөө (Shanghai World Expo). Нэг л юмыг харах гэж тэр- Англи Улсын павильоныг. Энэ барилгыг юу гэж нэрлэхийг бүү мэд- дизайн уу, эсвэл уран барилга уу, эсвэл шинэ технологи уу? Тэд бүгдийн цогц нийлбэр гэж ч бас болно байх.

Учир нь юундаа гэвэл: Heatherwick Studio-гоор зургаа гаргуулсан уг барилга нь 20 метр өндөр, 60 мянган нарийн акрилэн гуурснаас бүтсэн юм. Тэр гуурс нь салхинд найган хөдөлж, өдрийн турш нарны энерги цуглуулдаг юм. Орой нь тэр энерги нь гэрэл болж хувиран, барилгын доторхыг гэрэлтүүлж, шөнөөр иймэрхүү харагдуулдаг гэн...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-05-17 - Сүүлийн хэдэн хоногийн тухай

Бичсэн: AmonRa
Нутгаа орхиод 2 долоо хонолоо- Ган багана мэт эрүүл мэнд минь доргих мэт болов. Хэсэг халуунтай хэвтэж, нусандаа хутгалдав. Эмч хараад, ядаргаанаас болсон гэхийн.
Гэвч, зүгээр эдгэж суусангуй. Баахан Монголд дарсан зургуудаа харж суув. Заримыг нь янзлаад, заримыг нь устгаад- харсан чинь! Саак болсон байдаг байшд.
Гэхдээ ер нь нутгаа санаад ирэхээр, аар саартай нь ч өгүүлэх нь энүүхэнд...




Ирсэн даруй намайг хүлээж байсан баахан төлбөрөө хийлээ, үс арзаймаар. Татвар, даатгал, байрны төлбөр, интернетийн төлбөр, урилга, сануулга, реклаам- тэр том овоорсон цаасыг хараад том том тоопийгоор баах нь э...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa