2010-05-28 - Шашнуудын тухай
Бичсэн:
AmonRa
Тэгш тоотой 819 бичлэгтээ зориулаад шашны сэдэв хөндмөөр байна. Hэг мянга долоон зуун хорин нэгдэх удаа сонссон асуултанд хариулмаар санагдлаа: Чи шашин шүтдэггүй юм бол яагаад бидний өвөг дээдсийн шүтэж байсан шарын шашин муулаад байгаа юм? гэж. Шарын шашиндаа бишээ. Өнөөх лалрын лалдаа ч биш, бас тэр баас хүргээд байгаа есүс ч биш. Энэ бүгдэнд нэг мөсөн нэг бичлэг хийгээд, энэ сэдвийг тэр чигээр нь хаачья.
Би шашин шүтдэггүй. Шашингүй үзлээ бусдад тулгахдаа ч биш, шашинтай үзлийн төлөө ч биш. Аль альнийх нь ч төлөө биш гэсэн үг- угаасаа энэ асуулт бол "чи шаварцниггирын төлөө юу, эсвэл истал...
|
|
Сэтгэгдэл (30)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-05-27 - Unthinkable кануны тухай
Бичсэн:
AmonRa
Unthinkable буюу Бодохын аргаггуй гэдэг нэртэй уран сайхны кану үзлээ. Гол дүрд нь Самуэль Л. Жэнксөн. Тэр нэрний дундах Л гэдэг үсэг нь ямар учиртайг, бас яагаад тийм олон кинонд оролцуулаад байгаа нь нууц хэвээр. Угаасаа би нээх их Самуэлийн бүтээлүүдэд нээг их анхаарал тавиад байдаггуй- сүүлийн үед шал донгио донгио кинонд тоглосноос ч болоод тэр байж мэднэ, нөгөө Онгоцон дахь могой гэх мэт. За нэг харчаад, 10-20 минутын дараа бүх юм ойлгомжтой болхоор нь унтраахаар шийдлээ. Гэвч киног дуустал нь үзчидэг юм байна. Ийм учраас:
Америкийн дотоод хамгаалах буюу эФБиАй-д нь ажил өрнөж байна гэнэ....
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-05-26 - Саруул (Үргэлжлэл)
Бичсэн:
AmonRa
Нэгдүгээр хэсэг Хоёрдугаар хэсэг
Шөнө. Шөнө айдас дуудав. Саруул охин дээшээ харан хэвтэхдээ, утгатай утгаггуй бодолд дарагдав. Жинхэнэ айдас гэдэг нь үхлээ ирэхийг мэдэх боловч, тэмцэх ямарч боломжгуй байв. Бас энэ хүлээлт... Бүх амьдралаа нэгэн юм хүлээж амьдарсаар ирсэн- аавыгаа санаж ажлаас нь ирэхийг, амрагаасаа хүлээх захиа, төгсөлтийн шалгалтыг, утасны дуудлагыг, амралтын өдрүүдийг. Одоо харин үхлээ хүлээх цаг нь ирж. Хүлээстэй, хөдлөх ямарч боломжгуй. Хамар нь загатналаа гэхэд маажих ч чадалгуй. Зүрх нь улам хурдан цохилход, цээжээр нь хатгав. -Ийм заяа нь хаясан хүн гэж намайг л хэлнэ б...
|
|
Сэтгэгдэл (5)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-05-26 - Portrait Photography: Secrets of Posing & Lighting
Бичсэн:
AmonRa
Гэрэл зургийн хамгийн сонирхолтой хэсэг нь мэдээж өөрийнхөө зургаа ямар гарсныг харах нь сонин байдаг- эсвэл охидын зураг. 90%, нуугаад юу гэхэв... Хөрөг болж таарч байна- дархад бид бүгдийн мэдэж байгаагаар маш амархан. Онилоод дараад боллоо. Харин сайн хөрөг зураг дарна гэдэг эсрэгээрээ байдаг- маш амаргүй.
Бага байхдаа маш олон тэр талын ном их уншиж байлаа л даа- гэвч том том Мастеруудын учир битүүлэг гоо сайхан, сүнслэг мэдрэмж гэсэн дэмийрлийн цаанаас гараагуй. Ямар ч олигтой зөвлөгөө байгаагуй- ер нь манайхны кино болон тайзны урлагтай харьцуулж болно. Нутгийн тайзны урлагийн гөрөө нар...
|
|
Сэтгэгдэл (11)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2010-05-20 - Le Horde киноны трейлэр ба хэл судлал
Бичсэн:
AmonRa
Зомбитой киноны сэдэв зөв дэлгэгдсэн байна- "Үхдлүүдийн мандалт"-тай нэг тоонд орчмоор харагдаад байх чинь? Kанны кино наадамд сайн кино бол байна дөө, байна!
Нэрийг нь хараад, нэг сонирхолтой юм санаанд буулаа- манай гайхамшигт, дэлхийд тэргүүлэгч орчуулагчид нэрийг нь яг яаж орчуулах бол гэж. Орд гэж дангаар нь болохгүй- европчуудын болон оросуудын үгийн санд Horde буюу Орда гэдэг үг нь Үй түмэн гэсэн утгатай болж хувирсан байдаг. Гэвч үүсэл гарал нь гарцаагүй монгол.
TAAANK! (Left4Dead2) (c) ...
|
|
Сэтгэгдэл (9)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|