1986-201...

2010-06-13 - Киргизстаны тухай

Бичсэн: AmonRa
Киргизстаны Ош хотод үймээн дэгдээж хүн алж байгаа зэвсэгт бүлэглэлүүдээс айн зугатсан мянга мянган узбек иргэд Ош хотыг орхин дүрвэцгээж байна. Одоогийн байдлаар тус үймээнд мянга гаруй хүн бэртэж гэмтээд байгаа ба 80 гаруй хүн амиа алдсан гэж тооцоолж байна. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Курманбек Бакиевыг түлхэж унагасан дөрөвдүгээр сараас хойш болж  буй хамгийн том иргэний үймээн юм.

Узбекистантай хиллэдэг хил дээр ирсэн Узбек гэрчүүд Киргизийн зэвсэгт бүлэглэлүүд айл хөршүүдийг түйвээж, айлаар орон хүмүүсийг нь буудан алж орон гэрийг нь шатааж байна гэж ярьж байна. Нэг эмэгтэй “Надад хүнс, ...
Сэтгэгдэл (11) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-11 - Асуулт-хариулт

Бичсэн: AmonRa
-Чи монгол соёлын давамгайлал гэж яагаад яриад байгаа юм? Юун пиар ч юм шиг, сонин юм яриад байна даа?

Чиний миний газар нутаг дээр өөр соёл давамгайлуулахгүйн тулд. Бас болж өгвөл бусдын нутагт өөрсдийн соёлын давамгайлал бий болгон тараахын тулд. Харийнхны давамгайлал манай нутагт бий болбол- чиний миний үхэлтэй тэнцэнэ. Бид хожимдоогүй. Бусдаар толгойгоо бариулмаар байгаа бол, бусдын бодлоор бодмоор байгаа бол- чиний дур.

-Монгол соёл гэж... Тийм юм байдаг юм уу? Баабар гэтэл байхгүй гэсэн...

Мэдээж байхгүй. Нөгөө талаас бий. Өөрийн толгойгүй, гадныхныг дууриан галбиртаж, тэр галбиртсан этгээ...
Сэтгэгдэл (33) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-11 - Мэтгэлцээний хаан (Богино өгүүлэг)

Бичсэн: AmonRa

Хүү Батаа ээжийгээ эргэхээр ирсэнд Баянаа авгайгын нар нь гарч, магнай нь тэнийв. Эхэлж Батаа өөрөө, ганцаараа унаагаараа дүүрэн бэлэг сэлт ачин ирэв. Таксигаар эхнэр охин хоёр нь араас нь ирсэн юм байх. Батаагын унаанд нь дүүрэн ачсан хамаг ачаагаа хамт буулгалцаад, Баянаа авгай дунд хүүгээ харсандаа сүйд майд болж, „За хурдан орцгоо, аян замаасаа ядраа биз“, гэж бөндөгнөн, суух газраа олж ядан, хашаа байшингаа сандран тойрч гүйж гэнэ.

 

Удалгуй аймгийн төвийн оршин суугчдын сонирхосон чихэнд тодорхой мэдээлэл хүрэв: Хөе, нөгөөх Баянаагын, яагаав дунд хүү. Батаа билүү? Баян боло...

Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-09 - Саруул (Үргэлжлэл)

Бичсэн: AmonRa
Нэгдүгээр хэсэг
Хоёрдугаар хэсэг
Гуравдугаар хэсэг

Саруул охин толгойгоо өндийлгөн, ийш тийш хартал- цагаан цамцтай нэгэн эмэгтэй хүлээсийг нь тайлж байв.
Харанхуй эмнэлэгт хурхирах дуу сонсогдож байв. Саруул чимээгүй босов. Толгой нь хүчтэй эргэж эхлэв... Мэдээж шүү дээ, 3 долоо хоног хөдөлгөөнгүй хэвтэнэ гэдэг... Цагаан торыг гараараа холдуулан хархад, сувилагч эмэгтэй жижүүрийн цонхны цаана, ширээний ард ном дэрлэн унтсан байв.
Үл таних эмэгтэй:
-Алив, хоёулаа гарья! гэж шивнэжээ. -Чимээгүй бай! Чи галзуу гэдгээ мэднэ биздээ? гээд гараас нь татав.
-Галзуу? гэж Саруул асуух гэтэл, эмэгтэй чимээ...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-09 - Байгалын гамшиг

Бичсэн: AmonRa
Гайхалтай юм болж байнаа, Мексикийн хойгоор? Сонссон хүн байна уу, үгүй юу- энд мэдээллийг хаа саагүй маш их дарж байна. Нэг бол дутуу хүргэнэ, нэг бол маш богино.
Гэтэл юу болж байгаа бэ, тэнд? Найзууд маань надад бичиж байна:

1. 20.04.2010 -нд Deepwater Horizon газрын тос олборлох станц живсэн байна. Яагаад живсэн гэдгийг хэн ч мэдэхгүй- мэдээнд тусгахгуй байна.

2. Далайн гадаргад 1500 метрийн гүнээс газрын тос урсаж байна- 100 мянган торх өдөр бүр. Үүнээс их ч байж болно- олон түмнийг тайвшруулхын тулд бодит тоог дарагдуулж байж ч мэднэ.Тос нь зүгээр нэг дээшлэлгүй, устай холилдон далайн урс...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa