1986-201...

2010-06-21 - Гандальф ба Хөл Бөмбөгийн аваргын тэмцээн

Бичсэн: AmonRa


Бусдад ямар санагддын, мэдкү. Надад лав болж гэмээр санагджээн.

Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-20 -

Бичсэн: AmonRa
Өчигдөр уржигдар хоёр өдөр маш зав муутай, гүйх ажил ихтэй байлаа. Ер нь энэ долоо хоног гэж хэцүүхэн юм болж өнгөрлөө. Нэг сайхан амраад, сунаж хэвтээд өгмөөр л байна шүү.


Энд бороо орсоор л. Нар харсангүй хичнээн ч хонов.
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-17 - Унасан сахиусан тэнгэрүүд (Fallen Angels, 1996)

Бичсэн: AmonRa


Том хотод хүн бүр өөр өөрийнхөөрөө ганцаардана. Уг киноны баатрууд багa багаар  хэлж амжаагүй хайрын үг, хуваалцаж амжаагүй сэтгэлийн дулааны тухай өгүүлэх дууны аялгуу болж хувирна. Баатруудын нэг нэгэндээ хандаж хэлэх үг нь чухал биш. Жинхэнэ хэлэх үг нь тамхины утаанд, сүрчигний үнэрт, дууны дугаарт, хамтдаа өнгөрүүлсэн хоромхон зуур өнгөрөх өчүүхэн хугацаанд бий.

Найруулагч зориудаар тэр хормуудыг нь уртасгана. Гэвч хэт их уртасгахгүй. Хайрын аялгууг өнгөөр, ноотоор нь ялган өрж эхэлнэ- эцэстээ хүн гэдэг өөрөө хүнээ хайрлан байж л хүн болдог гэсэн найруулагчийн бодлыг тодруулна.

Уг бүтээлд...

Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-16 - Үнэрлээд аль даа, андаа!

Бичсэн: AmonRa
Афганистанд саяхан триллион буюу 1.000.000.000.000.000.000 ширхэг гадаад янчаанаар үнэлэгдэх байгалийн баялаг олдсоныг зарлах нь тэр. Мэдээж ардчиллыг харанхуй газарт авчирсан америкчууд үнэлгээг гаргаж тогтоосон- мөн ардчиллыг авчрах явцад гарсан зарлаг чирэгдлийн төлбөр гэж ойлгож болно.

Бид алтандээр суусан гуйлгачны тэргүүн байрыг алдах нь тэр: одоо Афганистан дэлхийн хамгийн баян орон болж хувирлаа.

Энэ баярлах шалтгаан мөн гэж бодож байна. Бид нарт баярлах шалтгаан харин биш.
Одоохондоо Америкчууд зүссэн ногоон цаасаа ямар нэгэн үнэтэй гэж ойлгуулахын тулд байдгаараа чармайж буйн хэрэг- ...
Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-06-15 - Аймшгийн түүх

Бичсэн: AmonRa
Шөнө болж байгаа юм байна- аймшгийн юм ярьж өгье. Маш богинохон л доо- гэлээ ч аймар:

Эртээ урьдын цагт Гильермо дэль Торо "Бөгжний Эзний" өмнөх түүх "Хоббит"-ыг авах гэж байв. Гэтэл MGM компани түүнийг барьж идэх гэж гэнэ. Гильермо зугтахад, оронд нь эрэлхэг залуу Дэйвид Йетс гэж тэнэг найруулагчаар зураг авалтыг нь хийх болсон гэнэ!

Аймар байна уу? Би лав айжийн, ямар тэнэг кино болох болдоо. Харри Поттерын сүүлийн ангийг үзсэн хүн байвал ойлгоно байх.
...
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa