1986-201...

2010-07-09 - 7-р бүлэг

Бичсэн: AmonRa

Дайн дахь тэмцэл

 1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны эрдэм бол- жанжин Эзэн Хаанаасаа тушаал авч, цэргийн хүчээ бүрдүүлэн цуглуулж, дайсантай сөргөлдөөнд орж, байршилаа эзэлдэг. Гэвч дайнд тэмцэл шиг хэцүү юм үгүй.

 2. Дайн дахь тэмцлийн хамгийн хэцүү нь тойруу замыг тэгшилж, гай бартааг ашиг хонжоо болгоход оршдог юм. Ямар нэгэн тойруу зам сонгосон нэгэн, дайснаа ашгаар самууруулан түүний дараа хөдөлсөн ч, дайснаасаа түрүүлэн ирдэг. Энэ хүн бүслэх арга ухааныг ойлгож байна.

 3. Дайн дахь тэмцэл ашигт хүргэж, дайн дахь тэмцэл мөн аюулд хүргэдэг. Ашиг хонжооны төлөө хамаг хүчээ босгосон боловч, ...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-09 - 8-р бүлэг

Бичсэн: AmonRa

Есөн өөрчлөлт

 1. Сүн Зэ хэлж гэнэ: дайтах эрдмийн дүрэм бол: Жанжин Эзэн Хааныхаа тушаалыг авч, цэргээ бүрдүүлнэ гэж.

 2. Замгүй газар бүү буудаллаж бай. Уулзвар газар хөрш ноёдтой холбоо байгуулж бай. Усгүй хоосон цөл бүү уд. Бүслэлтийн газар сэтгэж бай. Үхлийн байршилд тулалдаж бай.

 3. Туулдаггүй зам гэж бий, мөн довтолж оролддоггүй цэргийн хүч гэж бий. Мөн эзэлж тулалдах ашиггүй цайз гэж бий, мөн Эзэн Хааны зөрчих ёстой зарлиг гэж байна.

 4. Есөн өөрчлөлтийн ашгийг ухаж ойлгосон жанжин, дайтах эрдмийг мэднэ. Есөн өөрчлөлтийн ашгийг гүйцэд ойлгоогүй жанжин, газар зүйн онцлогийг м...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-09 - 9-р бүлэг.

Бичсэн: AmonRa

Аян дайн

 1. Сүн Зэ хэлж гэнэ: цэргийн байрлал ба дайсныг ажиглах нь дараахад оршино:

 2. Уул давж байхдаа заавал хөндийг дагаж, өндөрлөгт байрлаж, наран талыг сайтар ажиглан байрлаж бай. Өндөрлөгт байрлах дайсантай битгий өөдөөс нь дайрч бай. Энэ бол уулан дахь цэргийн байршил.

 3. Гол гаталж байвал, голоос холуур байршилж бай. Дайсан гол гаталж байвал, голд байхад нь бүү довтол. Тал нь гарахыг хүлээж, дараа нь цохивол зүгээр. Мөн чи тулалдаанд орохыг хүсэж байвал, өндөрлөг дээр байрлаж, наран талыг анхааралдаа аваарай. Урсгалын эсрэг бүү зогс. Энэ бол голын хажууд цэргийг байрлуулах ю...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-09 - 10-р бүлэг

Бичсэн: AmonRa

Газрын хэлбэр

 1. Сүн Зэ хэлж гэнэ: Газар ус дараах шинж чанар агуулсан байдаг: нээлттэй, уруу, ээдрээтэй, хөндийрхэг, уулархаг ба тэгш байдаг.

 2. Би болон дайсан чинь ирж чадаж байвал, энэ газрыг нээлттэй гэнэ. Нээлттэй газар өндөрлөг газрын наран талд нь байрлаж, хүнс залгах замыг нээлттэй байлга. Энэ байдалтай тулаан эхэлбэл ашигтай.

 3. Явахад амар, буцахад хэцүү газрыг налуу гэж нэрлэнэ. Налуу газар дайснаа бэлэн биш байхад дайрвал ялна. Гэвч дайсан тулаанд бэлэн байвал, довтолсон ч дийлэхгүй. Буцахад маш хүндрэлтэй, мөн ашиггүй.

 4. Надад мөн дайсанд довтлох ашиггүй бол, энэ г...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2010-07-09 - 11-р бүлэг

Бичсэн: AmonRa

Газрын есөн шинж

1. Сүн Зэ хэлж гэнэ: энэ бол дайны эрдэм: тарахын газар, тогтворгүй газар, ээдрээтэй нутаг, холилдох нутаг, уулзвар нутаг, бартаат нутаг, замгүй нутаг, бүслэлтийн нутаг ба үхлийн нутаг гэж бий.

 2. Ноёд өөрийн нутагтаа тулалдвал, задран тарахын газар гэнэ. Харин нутаг орж, гүн орохгүй байвал тогтворгүйн нутаг. Хэрэв би нэгэн нутаг эзэлж, надад тэр нь ашигтай, мөн дайсан тэр нутгийг эзэлж түүнд мөн адил ашигтай байвал ээдрэтэй нутаг гэнэ. Хэрэв би мөн дайсан гарч чадаж байвал, холилдох нутаг гэнэ. Хэрэв ноёны нутаг бүх гурван талынх бол, хэн тэрийг хамгийн түрүүнд эзэгнэнэ үү, ...

Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa