Дайны явц.
1. Сүн Зэ хэлж гэнэ: дайны явц бол:
2. Чамд мянган хөнгөн тэрэг ба мянган хүнд тэрэг, арван түмэн цэрэг байвал; хоол хүнсийг мянган бээрийн зайнд явуулах шаардлагтай бол гадаад дотоодын зарлага, цавуу ба чий (маажин), тэрэгний ба зэвсгийн сэлгээний өдрийн зарлага нь мянган алтан зоос болно.
3. Дайн явж, ялалт хойшлогдвоос- зэвсэг мохож, жад хугарахад; цайз балгас удаан эзлэхэд хүч мохно; цэргийг талд удаан хугацаагаар үлдэвээс төрийн эх үүсвэр үгүй болдог.
4. Зэвсэг мохож, жад хугарч, зардал ихдэж сангийн нөөц дуусаxад, тайж нар чинь чиний сул доройг ашиглан чиний эсрэ...