Уржигдар хятад киночдын бүтээгдэхүүн сонжлоо. 14 илд гэдэг нэртэй кино байх юм гэнэ- бас муу ч үгүй, берлинале-д чихүүлсэн кино аж. Ер нь хятад кинонд би лаг дуртай- жишээ нь Төмөр сармагчин, Сармагчны сүүдэр дэх могой гээд, нэрнээсээ авхуулаад бөөн бөөн потенциал. Гэвч уг потенциал нь мэдээж хэрэг их хэмжээний донгиоролтой холбоотой- гэвч үзэхэд маш хөгжилтэй, алиа кинонууд.
Гэтэл энэ удаад хятад найруулагчид 14 илд гэдэг кино таардаг юм байна. Хятад уран бүтээлчид гэж цаанаа сонин содон гарууд. Тэр тусмаа түүхэн сэдвээ харж байгаа нь. Нэг бол: сургамжтай, нэг бол го...