2011-02-28 - Энгийн хэдэн жишээ
Бичсэн:
AmonRa
Улс төрийн ажиллагаа гэж байдаг- маш сонирхолтой эд. Нийгэм судлаачид, сэтгэл судлаачид, түүхчид энэхүү үзэгдлийг сайтар ажиглаж, бүлэг бүлгээр нь, хором хормоор нь өрөөд шалгадаг. Бас хамгийн чухал нь: үндэслэлтэйгээр, баталгаат эх сурвалжийн үндсэн дээр нэг нэгэндээ хийсэн ажлаа толилуулдаг. Шалгаж, хянан тохиосны дараа олон нийтэд танилцуулдаг. Гэвч одоо цагт, баталгаат эх сурвалж гэж сүржигнээд байх хэрэггүй болсон- ардчиллын нэг давуу тал нь, лонхны дуунд урамшсан иргэд амандаа орсноо ярих эрх чөлөөтэй болсон. Баярлууштай.
Маш эртний цагаас, улс төрд хүн сүргийг удирдах маш олон бузар арг...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-28 - Жим Жармуш. Ярилцлага
Бичсэн:
AmonRa
Жим Жармушын тухай ном олоод уншдаг юм байна. Номыг хараад, тэмтэрч нэг үзээд, шагайхаар шийдлээ. Харамссангүй. Жим Жармуш гэдэг нөхөр, их ухаалаг нөхөр- хийсэн кино нь ч бас их сонирхолтой. Ларс фон Триер найруулагчийн адил, өөрийн ажил хөдөлмөрийн тухай ярилцаж, сонирхолтой мэдээлэл өгсөн байх юм. Ер нь энэ цуврал нь тэр чигээрээ бөөн бонус. Маш сайн цуврал. Жармушын ярилцлага мөн адил.
Найруулагч Жармушын бүтээл надад их таалагддаг- ойлгомжгүй, бас бодролд оруулдаг киногоороо алдартай. Яг энэ учраас л надад сонирхолтой. Том Уэйтс Жармушыг 15 настай байхад нь бууралтсан гэж ярьж байсан. Тэр ...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-28 - Баас буцалсан нь
Бичсэн:
AmonRa
Баримтат кино гаргасан тухай баахан юм болдог юм байна. Илийтүүд толгой тархиа сонин сонин хэлбэртэй болгож, тархиараа дүлж дүлж баримтат кино гаргасан юм байх. Дүлэн гаргасан зулбасгынх нь тойрсон хэрүүлийг, сахлаа илэн ажиглан суув.
Надаас бусад нь тэр киног үзсэн юм байх. Мөн уг "баримтат" гээч киноны баримтыг хаанахын хэнээс цуглуулж, хэн авсан гэдэг талаар дув дуугүй. Иймэрхүү кино үнэндээ хэлэхэд, үзэх сонирхол ч үнэндээ маш бага байх юм. Гэвч сонирхол татдаг юм бий- хэдээс хэдэн цагт тэр кино цацагдсан, ямар сувгаар гэдэг сонин. Иргэд нүдээ бүлтийлгэн хардаг цагийг нь тааруулсан байгаа ...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-25 - Сэтгэгдлүүдийн тухай
Бичсэн:
AmonRa
Сэтгэгдлүүдийг заавал уншиж байх хэрэгтэй- нийгмийнхээ нийтлэг дүр төрхийг харж болдог. Бас сэтгэл зүйн судалгааны үнэгүй талбар гэж ойлгож болно. Бусад нь бол бөөн бонус, гараа сунгаад нэмж төлбөр өгмөөр. Энэ удаад маш олон сэтгэгдэл таарлаа- зарим нь инээдэмтэй, зарим нь... Юу гэж ч хэлмээр юм- том гээчийн гажуудалтай, олон зуун жилийн хоцрогдолтой явж байх жишээтэй. Кино хэт их үзсэнийх байж болох юм.
Мөн түмэн олон баярлалдаж байгааг хараад, магнай тэнийхгүй байхын аргаггүй- бүгд бенц горьдож, гэнэт германд шиг амьдрахыг хүсэж байх юм. Гол нь бөгсөө өндийлгэлгүй, тайван сууж байх санаатай....
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2011-02-22 - Бүтэлгүйтлийн логик No. III: Чернобыль
Бичсэн:
AmonRa
Чернобылийн цөмийн цахилгаан станцад гарсан ослыг сонсож дуулаагүй хүн байхгүй байх. Гэвч сэдвээ эхлэхээсээ өмнө товчxон өгүүлье: 1986 оны 4 сарын 26-нд цөмийн цахилгаан станц дэлбэрч, дэлбэрэлтийн хүчинд нурсан олон мянган тонны жинтэй зузаан бетонон хана нь үй олон эрдэмтэн, ажилчдыг даран алжээ. Гэвч хамгийн аймшигтай хохирол нь нурсан бетонон хана байгаагүй. Хамгийн их хохиролд цацраг идэвхт туяа хүчтэйгээр ялгарсанд тооцогддог. Уг цацраг нь Европ тивийн ихэнх хэсгийг бохирдуулан хордуулснаас гадна, хүмүүст цөмийн аюул гэж яг юу байдгийг анхааруулан ойлгуулжээ. Маш олон хүний амь амьдрал ...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|