1986-201...

2011-03-28 - Гэгээрлийн тухай

Бичсэн: AmonRa
Нэгэн шавь:
-Би саяхан танай сүмд шавь орсон ч, гэгээрэлд хүрэхийг маш их хүсэж байна. Та надад зөвлөгөө өгөөч? гэж багшаасаа асууж гэнэ.
Багш нь:
-Чи өнөөдөр хоол идсэн үү?
-Идсэн.
-Тэгвэл тавгаа угаачих! гэж хэлж багш нь хариулахад, шавь гэгээрч гэнэ.
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-03-28 - Музаа гэж

Бичсэн: AmonRa
Музаа гэж юу байдгийг тайлбарлаад өгөх хүн байна уу?
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-03-21 - Шинэ мэдээ

Бичсэн: AmonRa
Шинэ сайхан мэдээ дуулдаж, магнай тэнийлгэв: Тусгаар тогтносон Ливи улсыг европчууд пуужингаар харваж эхэлж гэнэ.
Хэний ачаар бэ? Нэгдэж, жагсаж, уриа лоозон түлхсэн гаруудын тусламжтайгаар. Одоо Ливийн ард түмэн эрх чөлөөгөө эдлэхийн сацуу, хурандааг үгүй болсны дараа нэг нэгнээ алж эхэлнэ. Тэр хооронд эрх чөлөөг нь олгосон гадаад иргэд газрын баялаг, газрын тосыг нь халааслана.

Хурандаа харин жинхэнэ эр хүн. Олон жилээр хуримталсан хөрөнгө мөнгөө үүрээд, швейцар нутаг уруу мубарак шиг зугтаж, эх орноо хүний хоол болгосонгүй. Гичийнүүдийг хага хага дарсан. Гэвч харамсалтай нь дутуу дарсан бол...
Сэтгэгдэл (17) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-03-20 - Тархи угаалтын тухай

Бичсэн: AmonRa


Тархи угаалтыг иргэд аймшгийн социалист дарангуйллын үед дээрх зурган дээрх шиг юм байсан гэж төсөөлдөг. Энэ бол аймшгийн, маш их дарангуйлсан, амандаа орсноо яриулдаггүй байсан бузар тархи угаалт. Ашгүй тэр аймшигт үе өнгөрч, бид солонгос цуврал кану, сумогоор тархиа угаах эрхтэй болсон. Солонгос канугүй, сумо, эсвэл бөгс мөөмөө эргэлдүүлэх аниа наргүй эрх чөлөө гэж үгүй. Дарангуйллын тархи угаалт бол бузар, бас аймшгийн тархи угаалт. Ардчилал сайн юм болохоор, ардчилсан тархи угаалт бол сайн, хэрэгцээтэй тархи угаалт.

Нэг жишээ татъя:
Японы засгийн газраас иймэрхүү нэг хүүхэлдэйн кино гаргаж...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-03-17 - Царцаг идэвхт туяаны тухай

Бичсэн: AmonRa
Фукушимагийн хог манайд салхиар дамжин орж ирвэл яах уу? гэсэн сонирхсон асуулт байсан. Орж ирэх үгүй нь угаасаа асуудалтай. Орж ирсэн ч, ихээр орж ирнэ гэсэн үг биш. Майр бага үнэтэй автомашин, хүнс, бараа бүтээхдэхүүнээс илүү болгоомжлох хэрэгтэй. Ер нь японоос юм оруулж ирэхгүй байвал дээр. Гэвч нэгэн зуйван толгойтын ачаар ороод ирлээ гэж бодье.
цацраг идэвхт бодисын их бага хэмжээ гэж юу бэ? Tүүнийг яаж таних уу?

Жишээ нь ердийн орчинд цацраг идэвхт бодисын фон 10-аас 20 байдаг. Жишээ нь тусгай нормын ажилтангуудын ажлын байр 15 хэмжигдхүүнтэй байдаг. Бүх амьдралаа тийм өрөөнд өнгрүүлсэн ч...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa