1986-201...

2013-10-15 - Ойр зуур

Бичсэн: AmonRa
Ойр зуурдаа өөртөө даалгавар өгөөд, шар гозойгоод болдоггүй ээ. Надад нэг тийм дутагдал бий. Шар гозойчхоор, зогсохоо мэдэхгүй зүтгээд байдаг зантай. Яг ямар даалгавар өгсөн нь нээг их чухал биш л, өөрийгөө л зугаацуулж байгаа маягтай. Уйдсан лам доодохоороо тоглов гэгчээр.

"Цасан цагаан ба Ангуучин" гэдэг кино үзээд, нилээд дургүй хүрсэн. Нэг иймэрхүү.
...
Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-09-25 - Залуу зураач (богино өгүүллэг)

Бичсэн: AmonRa
Батка нэгэн залуу зураачтай уулзав. Уулзъя ч гэж уулзсангүй. Батка өөрөө дөнгөж нэгэн барууны уран зургийн академийг дүүргэж, өөрийгөө зураач гэхээсээ илүү уран бүтээлч гэж нэрлэхээр шийдэж гэнэ. Толгойд нь өчнөөн бодол эргэлддэг болов- амьдралынх нь шинэ хуудас сөхөгдөж, түмэн бодол санааг нь уймруулна, бас баярлуулна. Ханцуйгаа шамлан, шүүмжлэх багшийн хараанд өртөлгүй, мэдлэгээ тунгаан шүүж, чөлөөтэй хийж бүтээдэг цаг. Өөрийнхөөрөө байдаг цаг! Ид зургийн санаа, таталбарын үе эхэлж байх үед залуу зураач орж ирэх нь тэр. Баткагийн багш нар нь залуу зураачийг явуулахдаа, Баткад: "Алив наад нэг...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-09-14 - Асуулт-хариулт ангилал нэмэгдэв

Бичсэн: AmonRa
Уул нь нэг бичлэгийнхээ зөв бичгийн дүрмийг засах гэж хайж байтал, гоё гоё дурсамж сэргээсэн бичлэгүүд тааралдлаа. Ер нь тусад нь нэг ангилал хийхээр шийдлээ. 
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-09-12 - Нэр үгийн цэвэршүүлэлтийн тухай

Бичсэн: AmonRa
Юм мэддэг хүмүүстэй ярих гоё байдаг- тэр тусмаа нас туршлага суусан хүмүүс бол тэр чигээрээ бөөн бонус байдаг. Хятадын түүх, соёл иргэншлийн тухай туршлага мэдлэг хуримтлуулсан хүнтэй буу халж суув. Есөн жорын л зүйл ярив. Хятадын түүхийг нээг ч их сайн мэддэггүй болохоор, асуух юм дундрах биш.

Хятадын түүх соёлыг ярилцахдаа, мэдээж хэрэг Монголоо хөндөөд л гарна- дуртай дургүй бидний хөрш, харилцан үйлдлээрээ нэг нэгнийхээ нийгэм түүх соёлд маш их нөлөө үзүүлж явсан. Яг л манай хойд хөрш шиг л. Бидний нийгэмд тулгамдаж байгаа олон юмыг ярьж буу халах зуураа, түүхч маань эртний хятад нэг үг ду...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2013-09-02 - Бүтээлч зан чанарын тухай эргэцүүлэл

Бичсэн: AmonRa
Өмнөх хэсгийг нь энд бичиж байсан, хүсвэл уншаарай. Бүтээлч байхыг хүн бүр л хүсдэг- энэ бол бидний (Homo Sapiens-ын) эволюцын явцад бий болсон генетикийн кодын өөрчлөлт юм. Сармагчны тархины үйл ажиллагаа өөрчлөгдсөнөөр, бид абстрактаар сэтгэж, зүгээр нэг абстракт сэтгэхээс гадна, тулгарч буй бэрхшээлүүдийг таних болон тэр бэрхшээлүүдийн талаар мэдлэг хуримтлуулах, тэр хуримтлагдсан мэдлэг мэдээллээ тунгаан боловсруулж, бэрхшээлийг даван туулах гэх мэт чадварууд хөгжин бий болсон. Бөөрөнхийлбөл иймэрхүү. Гэвч бидний дотор бүтээлч кодууд суулгасан байдаг боловч, хүн бүр тэрийг ашигладаггүй. На...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa