1986-201...

2011-10-12 - Илийтийн мэдээ

Бичсэн: AmonRa
Дуучин Мээдээ хамт явсан  хүүхэнтэйгээ маргалдаж, учиргүй хэрэлдэж заамдаад авчээ. Т гэх хохирогч бүсгүй Мээдээтэй хамт буудалд хонох санал тавихад цаадахь нь цааргалсан юм байх. Бүсгүй “Чи эмэгтэй хүнтэй унтаж чадахгүй. Чи гомо залуу биз дээ” гэхэд архи ууж өөрийгөө барих чадвараа алдсан Мээдээ бүсгүйг ганц цохиж унагаад дээрээс нь дэвсэж гарсан байна. Бүсгүйн үүдэн шүд булгарч, хоёр хавиргаа хугалуулжээ.

Энд
Соёлтой хүмүүс гэж өөр юм аа.
...
Сэтгэгдэл (8) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-10-06 - Хонгил ухсан нь

Бичсэн: AmonRa
Зэнкай нэртэй, нэгэн самурайн хөвгүүн байж гэнэ. Зэнкай Эдо хотод нэгэн том түшмэлийн зөвлөх болж гэнэ. Зэнкай түшмэлийн эхнэрт хайр сэтгэлтэй болж, тэдний харьцаа илэрч гэнэ. Шийтгэлээс эмээсэн Зэнкай даргаа алж, эхнэртэй нь цуг оргожээ.

Тэр хоёр хулгай хийж амьдардаг болж гэнэ. Гэвч эмэгтэй нь асар их шуналтай нэгэн байсан бөгөөд, шунал нь өдрөөс өдөрт ихссээр байв. Үүнд зэвүүцсэн Зэнкай эмэгтэйгээ орхин, асар хол оршдог Бузэн муж зорьж, тэр хавиар гуйлгачилан амьдардаг болж гэнэ. Өнгөрсөн бүхэнд харамссан Зэнкай, амьдралдаа ядаж ганц ч болов сайн юм хийж үлдээчих юмсан гэж боддог байжээ. Ой...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-10-06 - Стив Жобс

Бичсэн: AmonRa
Стив Жобс гэж эр хүн. Эцсээ хүртэл тэмцэж, тавьсан зорилгоо гүйцэтгэснийхээ л дараа өнгөрлөө. Манайхны хэдэн баатрууд шиг, ардаа хоосон архины лонх үлдээж үхсэнгүй. Хүн төрөлхтөнд асар том өв үлдээлээ. Мөнгөний араас гүйгээгүйг анзаараарай. Өөрийн дуртай, хартай зүйлээ хийж дуусгасан. Суурь нь (цаг ба чанар) зөв байсан болохоор, мөнгө өөрөө түүнд татагдаад ирсэн.

Үхнэ гэдгээ сайн санаж яваарай хүмүүсээ. RIP Jobs



...
Сэтгэгдэл (15) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-30 - Шуналтай зураач

Бичсэн: AmonRa
Гэссен гэж, нэртэй зураач лам байсан юм. Зураг зурахынхаа өмнө, төлбөрөө заавал урьдчилан тохирдог нэгэн байж. Зургийнх нь үнэ нь их өндөр байсан бөгөөд, хүмүүс түүнд Шуналтай Зураач гэж хоч хайрлаж гэнэ.

Нэгэн гэйша түүнд ирж, захиалга өгөхөд Гэссен:
Та хэдийг төлөх бэ? гэж асууж гэнэ.
"Таны хүссэн үнийг төлнө," гэж охин хариулж, "гэвч та намайг харж байхад зурагаа зурна уу" гэжээ.
Гэйша удалгүй эзэнтэйгээ найрлаж байх үедээ зураачийг дуудаж гэнэ. Гэссен нүднийх нь өмнө сайхан зураг урласны дараа, асар өндөр үнэ нэхэж гэнэ.
Төлбөрийг төлсний дараа гэйша эзэндээ хандан:
"Бүх зураач нар мөнгө л...
Сэтгэгдэл (21) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-09-27 - Яг ч Грекийн тухай биш

Бичсэн: AmonRa
Грект болж байгаа үйл явдлаар, Европт нүүр тулаад байгаа аюулыг харж болно. Энэ бол зөвхөн Европт тулаад байгаа аюул биш.  Энэ бол Дэлхий нийтэд тулаад байгаа аюул. Гэвч манай хэдэн зуйван толгойтнууд үүнийг ойлгохыг хүсдэггүй. Европ хол, харин манай Монгол Азийн цээжинд алцайгаад зогсож, хийж гийгүүлсэн юмгүй хэрнээ Францаас 10 дахин том гэж далдагнах тал бий.

Энэ бол дэлхий даяар болох нэг том үйл явдлын эхлэл юм. Үүнээс бид цэвэрхэн гарна гэж байхгүй. Ямар нэгэн байдлаар бид нар дээр тусна. Энэ бол цагын л асуудал. Ирээдүй, хойч үеийнхэндээ юу үлдээж, юу зааж өгч байгаагаа сайн бодолцоорой....
Сэтгэгдэл (4) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa