2014-01-17 - 2014 оны төлөвлөгөөний тухай
Бичсэн:
AmonRa
Ер нь би блогоо эхлэхдээ тодорхой төлөвлөгөөгүй, бас алсын хараагүй бичиж байсан. Эхэндээ маазрал марзагнал төдий юм бичиж байсан боловч тоглоом наргиан өндөрлөж, сүүлдээ өөрийн сонирхол татдаг, өмнө нь мэдэж байсан бас сүүлд олж мэдсэн мэдлэгээ цэгцлэн, тэмдэглэл маягтай хуваалцан бичдэг болсон. Эргэн харвал, буруу ч биш юм шиг ээ. Харин ч эсрэгээрээ.
Гэвч эхэндээ тодорхой төлөвлөгөөгүй бичдэг байсан. Өнгөрсөн таваас-дөрвөн жилийн бичлэгүүдийг ажиглавал, хэлбэр галбираа олоод, бичлэгүүдийн давамгайлдаг чиглэл нь ч бас тодорхой болоод байх шиг. Уншигч танд одоохондоо ажиглагдахгүй байж мэднэ л...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-11-19 - Нэрийг нь санадаггүй кино
Бичсэн:
AmonRa
Энэтхэг кино л. Нэг роботын тухай. Робот нь харсан бүх хүнийг нэр устай нь таньж мэддэг, хоромхон зуур утасны номыг цээжилсний дараа бөөн хүн ардыг зодож нүдэж, үсчний газар орж, бүх үсчингүүдтэй хамт дуулж бүжиглэдэг. Ямар нэртэй кино бэ.
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-11-19 - Хөшөөний тухай бодрол
Бичсэн:
AmonRa
Энд тэнд аялж явах хооронд, энд тэнд хөшөө харагддаг. Хуягт цэргүүд, улс төрчид, үзэсгэлэнт хүүхэн авхай нар, усан оргилуурын мариалаг охид, нуруундаа далавчтай шалдан нүцгэн хөвгүүд гээд. Зарим мангар хүмүүс энэ хөшөөг зүгээр л гэнэт газар доороос ургасан гэж боддог. Зарим бүр мангар ухаантай сэхээтэн маань, бодохдоо зураач барималч боовоо саах хооронд шалдан хүүхэн урлах онгод орсон ч гэж боддог. Аминдаа мангар ухаалаг сэхээтэн өөрийн тархины хэмжээгээ л гайхуулан харуулж байгаа юм л даа, чааваас.
Гэвч бодит байдал тийм биш байдаг. Хөшөө болгон бүтээгдсэн цаг үеийнхээ дүр зураг байдаг. Улс т...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-11-15 - Шинэ дүрмийн тухай
Бичсэн:
AmonRa
Өмнөхөн мангар ухаантай гарууд мэдээллийн сайтуудад хараалын үг хорих гэж билээ. Үүнээс юу олж долоосон бэ гэвэл, иргэд мэдээний сайтуудад сэтгэгдэлд улам их хараадаг болсон. Гайхамшигтай ололт гэж болно- ямар ч байсан хорих гэж оролдсон. Юуг ч хамаагүй, гол нь хорьж л байвал, болоо. ЗГ-т өгөх иргэдийн үнэлгээ таалагдахаа болиод ирэхээр нь хорьдог сэтгэл нь сайхан юм дөө, чааваас.
Тэгсэн нэг мэдсэн чинь, Й бас хэд хэдэн үсэг хорих юм байх. Гоё юм аа, ийм юмны тухай бодоод хорих гэж төлөвлөөд суух цагтай хүмүүс? Бас өөр хийх ажилгүй юм байхдаа. Өөр тэмүүлэл байхгүй юм байхдаа. Бас иргэний үнэмл...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2013-11-12 - Big Data ба мэдээллийн эриний ёс зүйн асуудлууд
Бичсэн:
AmonRa
Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эртний Вавилоны шавран бичгээс эхлүүлэн, 3,5' инчийн диск, видео кассетэд бичигдсэн мэдээлэл нь нийтдээ 50 сая GB болсон байдаг гэдэг. Гэвч сүүлийн үйлдвэрлэлийн 3-р хувьсгалын дараах бий болсон мэдээллийн эринд зөвхөн 2012 онд л гэхэд 2,5 триллион байт мэдээллэл үүссэн байдаг. Харьцуулж үзвэл, Шекспирын бичсэн бүх бүтээлүүдийг тоон хэлбэрт оруулбал, тэр нь 5МБ мэдээлэл болно. Зөвхөн 2010 онд үүссэн мэдээллийг DVD-нд бичиж, дээр дээрээс нь өрвөл, давхарласан багана нь Сар хүрнэ. Сар хүрэхээс гадна, бүр Дэлхий үрүү буцааж өрж болно.
Мөн жилээс жилд бидний үүсгэж ба...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|