1986-201...

2011-12-12 - Асуулт-хариулт v.0.3

Бичсэн: AmonRa
Сүүлийн хэдэн сар поором, бизүүдээр тэнэсээр, иймэрхүү нэг юм цугларлаа. Асуулт-хариултын үргэлжлэл гэж болох юм байна. Улс орныхоо ирээдүйд сэтгэл тавьдаг иргэдийн сэтгэлээр тоглочих хархууд идэвхэжсэний улмаас, нийтэлчихвэл зүгээр гэж бодлоо. Баас буцлалтын нэг шалтгаан нь, хувьсгалд уриалан дуудаад байгаа үүсэл гаралгүй сонирхолтой хэдэн хүмүүсийн үг юм. 

Иргэний нийгмийг бий болгох гэж тэр явж байна. Үнэнийг хэлчхээс айдаггүй өөр залуу хүн байхгүй. Харахгүй байна уу

Үгүй, харахгүй байна. Чиний наад үнэнийг хэлэхээс айдаггүй гарууд бол нийгмийн тодорхой нэг давхаргын л төлөөлөгчид. Ард түмни...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-12-11 - Багш нарын ажил хаялт

Бичсэн: AmonRa
Багш нарын тэмцэл үргэлжилсээр байна. Тэд уржигдар сэтгүүлч нарт хандан ирэх даваа гаригаас хугацаагүй ажил хаялт зарлахаар болсноо мэдэгдсэн.
Энд

Биширмээр оновчтой гарц олжээ. Монголын сэхээтнүүдийн оюун ухааны гайхамшигтай илрэл гэхээс яах уу. Ажил хаявал, мөнгө өөрөө халаасанд урсаад ороод ирнэ. Жагсвал үй түмэн асуудал шийдэгдэж, амьдрал диваажин болж хувирна.

Зарим хүмүүс ойлгоогүй хэвээрээ байгаа бололтой: Баяжигтун хэмээх лоозонг мандуулсан гарууд бүгд толгой дараалан баяжицгаасан. Багш нарын тухай яриа байгаагүй. Зах зээлд тавтай морил.
...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-12-11 - Авилгын тухай шинэ судалгаа

Бичсэн: AmonRa
Мэдээний суваг сонжтол, эрэлхэг сэтгүүлчид авилгын тухай судалгаа бандайтал нь нийтэлсэн байх юм. Сонирхоод хартал, өөр хоорондоо авцалдаагүй олон гоё тоо баримт харуулсан байх юм гэнэ. Шунахай сэдэлтийн үзүүлэлт буурсан боловч, зохион байгуулалттай авилгын гэмт хэргийн ба хоёр болон түүнээс дээш давталттай авилгын гэмт хэргийн эзлэх хувь өссөн байх юм. Гэвч, нийтдээ авилгын нэгдсэн үзүүлэлт буурсан байх жишээтэй. Давгүй шүү, давгүй.
Энд

Үүнийг уншаад, нэг онигоо санаанд оров:
Нэг нөхөр найзындаа очиж, нулимс дусааж гэнэ. Найз нь учир асуутал,
-Саяхан нэг жаахан охин надаас мөнгө гуйлаа л даа. ...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-12-07 - Сонин мэдээ

Бичсэн: AmonRa


Энди Ворхолын хэлснээр: одооны медиа эрин зуунд хүн бүр өөрийн гэсэн 15 минут алдар нэр хүртдэг болно гэсэн. Зүгээр нэг хэлээгүй нь ойлгомжтой. Нэг мэдсэн чинь, блог маань нийгмийн шилдэг блогоор тодров. Дэмжиж, урам хайрласан нөхдүүддээ баярлалаа. Хэсэг эсгий гутлаа толгойндоо углан, сальто эргэв.
Энд
Сэтгэгдэл (12) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2011-12-05 - Гены тухай сонирхолтой

Бичсэн: AmonRa
Энэ хүн хэний хэн бэ? Таасан бол, сээгий уншаад үз.


Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa