1986-201...

2012-01-10 - Хуягт цэргүүдийн хөдөлгөөн

Бичсэн: AmonRa


Зарим иргэд хуягт цэргийн хуяг хөдөлгөөн боож, нэг унахаараа босож чаддаггүй байсан гэж үздэг. Женевын их сургуулийнхан шалгаж үзсэн байна. 


Сэтгэгдэл (1) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-01-09 - Юан гүрний түүхээс Иш татав

Бичсэн: AmonRa
Хорь дөнгөж хүрэхэд, "манай" Чингис xаан Европыг байлдан дагуулснаас хойш, бидний алтан эрин зуун эхэлсэн" гэж би хүнээс дуулж байсан юм. 25 нас хүрсний дараа л, үнэн хэрэгтээ "манай" гээд байгаа Чингис xаан Хятад орныг эзлэн түрэмгийлж, биднийг боолчилж байсан харийн хүн гэдгийг олж мэдсэн юм. Энэ оны 8 сард Монголчуудын түүхийг өгүүлсэн 3 номтой танилцаж, хэд хэдэн түүхэн үйл явдал тодрууллаа.  Хятадыг бүхлээр нь эзлэхээс хамаагүй өмнө нь монголчууд Оросыг эзэлж, Унгар ба Австрид довтолж байсныг олж харлаа. Тэр үед Чингис хаан "манай" хаан байгаагүй. Өөрөөр хэлбэл, Чингис хаан Хятадыг эзлэхэ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-01-09 - Өвчтөний онош

Бичсэн: AmonRa
Нэг өвчтөн иймэрхүү юм бичиж, энд тэнд явуулж байх юм:

EH ORON DUUDAJ BNA ARD TUMEN MINI BOSTSGOOE MINII MONGOLIIN AH DUU NARAASHAARDLAGA GARVAL NAMIIN BAIRIIG AHIAD SHAATAY

Одоо эргэн тойрноо нэг харж дүгнэлт хийчих. Дараа нь яг ижил уриа мандуулсан улс орнуудыг нэг хараад үз. Хаана амьдрал сайжрав? Киргизд амьдрал сайжирсан уу. Египтед сайжирсан уу. Эсвэл НАТО-гийн бөмбөгдөлтөнд олон арван мянган хүнээ алуулсан Ливид амьдрал сайжирсан уу.



Египтэд хийгдсэн дээрх бичлэг сар хүрээгүй хугацааны өмнө хийгдсэн юм. Египтчүүдийн амьдрал энэ дээрх байдлаар сайжирсан, одоо өөрөө хараад дүгнэлтэ...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-01-05 - Бүтэлгүйтлийн логик V: Хар хун шувуу

Бичсэн: AmonRa
Хүний оюун ухааны хамгийн том гаж үзэгдлүүдийн нэг бол, толгойндоо нэг суусан өөрийн үзэл бодлоосоо эцсээ хүртэл зүүгдэж, оюун ухаанаа уян хатан байлгахыг хүсдэггүй үзэгдэл юм. Энэхүү үзэгдэл нь зарим тохиолдолд засах боломжгүй, үй түмэн алдааны ба сүйрлийн эх суурийг бэлдэж өгдөг. Хэрэв цаг тухайд нь бүтээлч ба аналитикч сэтгэхүйг хослуулан, нэн даруй алдааг зайлуулах арга хэмжээ аваагүй нөхцөлд, үр дүнд нь нөөцийн ба цагын гарз үүсэж, даамжирсан нөхцөлд хүний нөөц шавхагдан дуусдаг. 

Энэхүү оюун ухааны уян хатан бус зан чанар нь, хүний амьдралдаа хуримталсан туршлага, зан араншинтай шууд хол...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-01-03 - 2011 оны кино

Бичсэн: AmonRa
Өнгөрсөн оны кинонуудыг ажиглавал, асар их хэмжээний хог хаягдал харагдна. Энэ бол америкийн кино зохиолчдын ажлаа хаясны цуурай юм. Хамгийн гайгүй гэсэн кино дундаас, миний бодлоор, энэ хэд байв.

Зав гаргаж үзэх коно


Жинхэнэ хат (True Grit)
Коэн ах дүү нар дахин нэг сод бүтээл бөмбөгдсөн байна. Хүмүүсийн тухай юм болохоор, онц сонирхолтой кино. Баатрууд хоорондын яриа, найруулга, зүсэлт бол танхай. Нялуун, сэтгэл хөдлөлийн булчирхайг шахаж ядсан хөгжмөөс бусад нь маш таалагдсан. Будаа идэж болох сэдэв. Хөгжмийг нь харин хол хаях хэрэгтэй. Хөгжим оруулах нь зөнөх шатандаа орсон Спилбергийн санаа...
Сэтгэгдэл (7) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa