2012-04-26 - Hobbit-ын тухай
Бичсэн:
AmonRa
Саяхан Хоббит киноны албан бус танилцуулгын 10 минутыг сонжих завшаан гарав. Эхэнд нь иргэн Жэксон бичлэгээр мэнд дамжуулан, баахан сонирхолтой юм ярьж өгөв. Жишээлбэл, секундэд 24 кадр үзүүлдэг нь дунджийг баримталж буй явдал гэж. Мэдээж үүнээс дээш кадрыг хүний нүд харах боломжгүйд ч биш. Мөн дуу бичлэг шал тэнэг юм болж хувирдагт ч бас биш гэж. 24 кадрын стандарт нь зүгээр нэг тавигдаагүй- 24 кадрын тусламжтайгаар асар үнэтэй кино хальсыг ч хэмнэж болдог нь тэргүүний шалтгаан юм. Гэвч нөхөр Жэксон одоо хальсанд баригдахаа больж, өөрийн зоргоор кану авах боломжтой болсныг тэр дор нь ашиглаж,...
|
|
Сэтгэгдэл (2)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-04-22 - Баривчилгаа ба бусад зүйлийн тухай
Бичсэн:
AmonRa
Зарим иргэд мэддэггүй, мэдлээ ч ойлгохыг хүсдэггүй: ямар нэгэн баривчилгаа зүгээр нэг явагддаггүй юм. Яагаад гэвэл, нийгмийн үйл ажиллагааг хянадаг дээд давхарга, удирдуулдаг доод давхарга гэж ямар ч нийгмийн тогтолцоонд байдаг. Доод давхарга нь дээд давхаргаа тэжээж, дээд давхарга нь доод давхаргадаа өөрийгөө зайлшгүй хэрэгцээтэй, гайхамшигтай сайхан тэнгэрийн илч гэж итгүүлэх үүрэгтэй.
Дээд давхарга буюу илийт нь, хамаг баялаг ба эрх мэдэл, ямбыг эдэлдэг давхарга юм. Бусад нь буюу доод давхарга нь илийтийн идэж бараагүй шавхрууг иддэг. Доод давхаргад өрнөдөг шавхрууны төлөөх тэмцлээр, дээд д...
|
|
Сэтгэгдэл (4)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-04-20 - Нэгэн зургийн түүх. Луйи Суттер
Бичсэн:
AmonRa
Луйи Сүттер гэж нэг швейцар гаралтай зураач анхаарлыг минь их татдаг юм. Энэ зураач сэтгэцийн өвчтэй байсан юм- "эрүүл" гэж өөрийгөө нэрлэж заншсан нийгэмд шахуулан, зөвхөн сэтгэцийн эмнэлэгтээ л бүрэн эрх чөлөөгөө олсон, онц сонирхолтой хувь заяатай хүн юм.
Гэвч энэ сэдэвтээ зургийнх нь сэдэв голчлох үүрэг гүйцэтгэхгүй. Хамгийн түрүүнд Сүттер яг яагаад дээрх байдалд хүрсэн учир шалтгаан, яагаад бүрэн хязгаарлагдсаны дараа бүрэн эрх чөлөөгөө олсон бэ гэдэг сэдвийг хөндөнө.
Суттерын сэтгэл зүйн талаар ямар нэгэн тодорхой дүгнэлт гаргаж, тодорхой сэтгэлгээний онцлогтой хүн гэж, "хайрцагт" хийх б...
|
|
Сэтгэгдэл (16)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-04-18 - Тэнэг хүний үг
Бичсэн:
AmonRa
Нэгэн лам багш дээрээ ирж, асуултаа асуухаасаа өмнө мөргөж гэнэ. Гэтэл багш нь түүнийг саваагаар цохиж гэнэ. Шавь гайхаж: -Би юу ч асуугаагүй шүү дээ? гэж хэлтэл багш нь: -Чам шиг тэнэг хүний үгийг сонсохын тулд, хүлээгээд ч байх шаардлагагүй! гэж хэлээд, ламыг дахин саваагаар цохиж гэнэ.
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-04-11 - Системийн бие даасан зохион байгуулалт
Бичсэн:
AmonRa
Системээс бүрэн ангижирч, тусгаар тогтнож болох болов уу. Энэ талаар юу гэж бодож байна? Нийгмийн систем гэж угаасаа байхгүй юм биш үү. Нийгмээсээ хол баймаар байна. (Захианаас) Систем бол хүссэн хүсээгүй хүн болгоны амьдралд нөлөө үзүүлж байх болно. Хүн гэдэг нийгэмшсэн (сүргийн) амьтан тул, үргэлж нийгмийн системд хамрагдах болно. Энэ бол бидэнд байгалиас заяагдсан амьд явах стратегийн асуудалтай холбоотой. Нийгэм буюу систем нь хувь хүнтэйгээ харилцан, нэг нэгэндээ харилцан, хүссэн хүсээгүй нөлөөлсөөр л байх болно. Тухайн ажиглагч өөрийн хүрээлэн буй орчин тойрноосоо системийг олж харахгү...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|