1986-201...

2012-10-18 - Амьтны ферм номын тухай

Бичсэн: AmonRa
Андтайгаа Амьтны Ферм номын тухай ярилцахад, соц нийгмийг ёстой сайхан шүүмжлэн харуулсан зохиол гэж байх юм. Гайхаад, хаанаас тэр шүүмжлэлийг олоод харчихсан юм бол гэж бодон, дахиж нэг уншихаар шийдэв. Бас явж явж соц нийгмийн тухай шүү... Нухацтай, сэдэвтэйгээ ойр дотно танилцаж байж л бодлоо бичье гэв. Хоёр өөр номын тухай яриад ч байх шиг санагдаад л тэр.
Аль дээр уншиж байсан болохоор, хэдэн юм мартчихсан юм байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдов. Уул нь зөнөж өтлөх нь болоогүй л юмсан...

Уншваа. 10-аад жилийн өмнө уншиж байсан нөгөөх л зохиол байна. Хөөрхөн, бас марзан, хэрэгтэй ёгт үлгэр х...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-10-17 - Линк шидүүлсэн чинь...

Бичсэн: AmonRa
Аса гавьяатай, шагналтай, алдар нэртэй, хийсэн юмтай хүн. Гэлээ гээд есөн ялыг нь хэлтрүүлэх шалтгаан өчүүхэн ч үгүй. Уур хилэнгээ даран байж хүний хайр хүндэтгэлийг хүлээхээс, дуртай үедээ таарсан болгоноо дэлсээд, нэвтрүүлэгт орж уйлж унжаад хайр хүндэтгэл хүлээх нь  юу л бол. Яг өөрийг нь барьж зодоогүй л бол “Яадаг юм, ганц дэлсээ л биз” гэх хүн маш олон бий. Аугаа хүмүүн хүн зодож болно, би ч бас зодмоор байна гэж Б.Лхагвасүрэн хэлэх нь буурал будаач сахлаа будав гэгч боллоо. Харин ахмад хүний хувиар хатуухан үг хэлээд үнэрлэсэн бол аваргад ч хэрэгтэй, ард олонд ч тустай болох бай...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-10-16 - Хэд хоногийн өмнө

Бичсэн: AmonRa
Рендерфарм гацаж, 2 долоо хоногийн хамаг ажил үгүй болов. Аврах ажиллагаа нийтдээ 1 долоо хоног амралтын өдөргүй шаардав. Хар үүрээр гараад, шөнө ирээд толгой дэр нийлүүлсэн үгүй тас үсэрнэ.
Цэвэр агаар гэж юу байдгийг мартчихсан тууж байна. Гадаа гарсны дараа, "Ямар мангар нь софтбоксгүйгээр ийм хурц гэрэл асаачихдаг байна аа?" гэж бодож билээ. Тэр гэрэл цацруулаад байгаа дугуй шар юмыг юу гэдэг юм болдоо? Дарга: "Үүнийг нар гэдэг шиг санаж байна. Би нэг ухаантай хүний бичсэн номоос олж уншсан. Гэхдээ би 100%-ийн итгэлтэйгээр хэлж чадахгүй" гэв.
Нар гэж ийм юм байдаг юм бий...
...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-10-13 - Хөшөөний эсрэг тэмцэл үргэлжилсээр

Бичсэн: AmonRa
“Улаанбаатар” зочид буудлын өмнө байдаг В.И.Лениний хөшөөг маргааш буулгана. 58 жилийн өмнө сүндэрлэсэн уг хөшөөг НИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр буулгаж, дуудлагаар худалдах болсон. Дуудлага худалдааг 400 мянган төгрөгөөс эхлэн үнэ хаялцуулах гэнэ. Хөшөөг 13.00 цагт буулгана.

Өөрийн эрхгүй өнгөрсөн зууны 20-иод оны байдал санаанд буув. Тэр цагт өнгөрсөн үеийг санагдуулсан бүхнийг сөнөөж, оронд нь "Баяжигтун!" лоозонгийн дор өмнө байсан бүхнээ эхэлж нийтийнх болгож, дараа нь хувьчилж байсан түүхтэй. Эвдэж сүйтгэхдээ, улайрсан олон нийт түүхэн үнэт дурсгалаа шатаан нурааж, тонон дээрэмдэж, бай...
Сэтгэгдэл (9) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-10-12 - Бараг л үзэн ядалт

Бичсэн: AmonRa
Миний нэг үнэн голоосоо дургүй, бараг л үзэн яддаг нэг юм байна аа? Юу бэ гэвэл, зарим хүмүүсийн Ф ба П үсгийг хооронд нь хольж хутгадаг байдал. Жишээлбэл: "Харри Фоттэр", "фринт", "Фарис". Эсвэл "Би дээр үед фоостолж байсан". Бага зэвүүд нь "Поон", "паакс", "потоошооп" ордог. Сүүлийнхэд нь бараг дуртай гэж хэлж болно. Байн байн давтахаар, маань ч юм шиг санагддаг. Ф үсгийг П үсэг болгодог нь нээг их сүртэй зэвүүцэл хүргэдэггүй, угаасаа Ф монгол хэлэнд байгаагүй. Харин эсрэгээрээ, П-г Ф болгодог нь надад хамгийн сонин санагддаг. Аан харин п.зда гэдгээ ф-зда гэж нэрлэхгүй байдгийгаа, бас тэгж б...
Сэтгэгдэл (6) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa