1986-201...

2012-11-16 - Сонирхолтой үг

Бичсэн: AmonRa
Эртний латин үг их сонирхолтой байдаг. Жишээлбэл „Errare humanum est, sed in errare perseverare diabolicum.“ гэж цэцэн үг байна. Энэ өгүүлбэр нь асар гүн утгатайгаас гадна, зарим нэг үг нь олон утга агуулдаг. Яг голыг нь оноод орчуулна гэхээр, утгыг нь алдчих гээд. Миний мэддэг ажил биш бололтой, арай л түүхийдээд байх шиг байна.
Ойролцоогоор буудвал:
"Төөрөгдөх (андуурах, алдах) нь хүний зан, харин төөрөгдлөөсөө зуурах (хамгаалах, үргэлжлүүлэх) нь чөтгөрийн зан". Нэлээн их ноцолдож байж орчуулагдах эд байна.

"Aliis inserviendo consumor" бол өнө эртний цагаас европын анагаах ухааны сүлд үг бөгө...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-11-16 - Жиргээ

Бичсэн: AmonRa
Өвдсөн биш, хийх юмаа олж ядаад хэсэг талимаарав. Зүгээр сууж чаддаггүй ээ. Боломж нь гарсан дээр, твиттерыг цаашид туршиж байна. Ер нь давгүй шүү. Жиргээд байдаг хэрэг.
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-11-15 - Алдсанаа нөхөв

Бичсэн: AmonRa

Нэг мэдтэл, өмнө бичиж байсан бичлэг маань алга болчихож... Нэмдэг хэрэг ээ.
Энэ бол гоё зоос. Урласан хүмүүс нь миний энэ блогоор эргэж тойрно гэж юу байхав. Гэлээ ч баяр хүргэхийн сацуу, цаашдын уран бүтээлд өндөр амжилт хүсэн ерөөе!
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-11-13 - Унагасан хөшөөний эсрэг тэмцэл

Бичсэн: AmonRa
Большевизмын богоон
Хаант Оросын голыг нь тасдах, голомтыг нь самрах, улстөрийн тогтворгүй байдлыг урт удаан хугацаагаар үргэлжлүүлэх тусгай даалгавар өвөртөлсөн хэсэг болыиевикууд Швейцараас мордов. Толгойлогч нь Владимир Ильич байлаа. Тэднийг замаас нь Германы жанжин штабын тусгай албаныхан тосон авч дөрвөн вагонд хуваан оруулж гурвыг нь лацаар ломбоджээ. Оросын хилээр шууд нэвтрэх транзит вагон ингэж бэлэн болов.
Энд

Сонин уншихаар марзан санагддаг хэвээр. Заримдаг судлаачид, хуурамч түүхчид, дуураймал хагас ухас гадаад хэлтнүүд... Ер нь эрх чөлөөт оронд цензургүй байдал хамгийн чухал,...
Сэтгэгдэл (3) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2012-11-12 - An expected Briefing

Бичсэн: AmonRa


Нэгийг үзэж, хоёрыг бодов. Хөгжил, аль эсвэл өөрийгөө эерэг талаас дэлхий дахинд таниулна гэдэг, 5 жилийн дараа Азийн бар болно хошгоруулахаас тэс өөр зүйл л дээ.

Энэ клипийг үзээд, МИАТ-д утастаж байснаа санав.
Ер нь манай оронд зочилдог жуулчдын хувьд, Монгол улс МИАТ-аас эхэлдгийг дурдах хэрэгтэй. Европ тивд МИАТ-ын төлөөлөгчийн газар утаствал, нилээд олон удаа залгаж байж холбогддог. Ер нь МИАТ хүний цаг алдгийг, Европт байдаг залуучууд сайн мэддэг байх. Яаж ийгээд арга бодоод, танил талаар тийзээ зохицуулахад хүрдэг. Манайхан өөрсдөө яаж ийгээд л болгочихдог.

Харин Монголд аялж байсан жуу...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa