2012-12-13 - Орчуулгаа дуусгав
Бичсэн:
AmonRa
Ромын эзэнт гүрний хаан байсан Марк Аурелийн орчуулгыг дуусгав аа хө. Гэвч орчуулга дуусна гэдэг, төгссөн гэсэн үг харамсалтай нь биш л. Бөөсийг нь түүж, эх бэлтгэлийг нь хийх л үлдлээ. Чухам энэ хоёр ажил бол, орчуулгаасаа дутахгүй том ач холбогдолтой.
Марк Аурелийн уг ном нь зүгээр нэг ном биш. Уг номд шалиг шүлэг, аль эсвэл эрх хүүхдүүдийн ертөнцийг үзэх үзэл бичигдээгүй нь ойлгомжтой. Уг номд ихэвчлэн хайр өгүүлэгдэнэ- эх орноо хайрлах хайр, эрдэм номыг хайрлах хайр, сурахыг хайрлах хайр буюу философиа тухай өгүүлнэ. Өөрөөр хэлбэл, ихэнх толгой томтой донгио хүүхдүүдэд огт сонин юм олж унш...
|
|
Сэтгэгдэл (3)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-12-11 - Цензурын тухай
Бичсэн:
AmonRa
Нэг мэдэхэд, хогт гарах бүтээлийн дараагийн жагсаалт гаргачхаж. Гэвч юманд дэс дараа гэж сайхан. Нэг иймэрхүү нийтлэл хамгийн түрүүнд анхаарал татав.
Хориглох киноны жагсаалтын аман хүзүүн дээр ямар киног нэрлэсэн гэж санана. “Цогт тайж" кино. Дахин хэлье, үнэхээр “Цогт тайж” маань хамгийн нэгдүгээрт нь жагссан байна билээ. Ийм явдал болно гэж даан ч бодож явсангүй. Энд
Харин нийтлэгчийн чухам юунд бухимдаж байгааг нь сонжиж, мөрийг нь мушгивал иймэрхүү нийтлэл ч биш, дэмийрэл ч биш сонин эд ертөнцийн гэрлийг харсан байх юм. Хэнийх нь бөгс долоогч юм, бүү мэд. Дээрхийн гэгээн, амьд бурхан Далай...
|
|
Сэтгэгдэл (1)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-12-05 - Амьдралд ойр хэрэглээ, Амьдралаас тасарсан эрдэмтэн
Бичсэн:
AmonRa
Бид ноднин жил Фүкүшимагийн цахилгаан станцын осол, цацраг идэвхт хаягдал булшлах талаар шуугиан гарсны дараахан иргэдийн дунд санал асуулга явуулсан. 1700 гаруй хүнийг оролцуулсан юм. Нэг асуулт дээр 45, нөгөө асуулт дээр 56-аас дээш хувь нь цөмийн эрчим хүч ашиглах хэрэгтэй гэж хариулсан.
Энд
Баяр хүргэе найзуудаа, тахал дээр нэмээд хорт хавдартай боллоо. Яагаад ч юм, энэ нөхдүүд өөрсдийгөө болон өөрийн хамаатан садан, найзуудынхаа хамаатан саданг асуусан гэх таамаг төрөв. ...
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-12-04 - Ертөнцийн төгсгөл
Бичсэн:
AmonRa
Ертөнцийн төгсгөл болохгүй. Тэр ертөнцийн төгсгөл гэж сүр мандуулаад байгаа нөхдүүд бүгд худалч. Бас луйварчид. Иймэрхүү жишээ бол түүхэнд үй түмэн бий- ертөнцийн төгсгөл гэхээсээ илүү хүний сэтгэл зүйтэй илүү холбоотой зүйл. Жишээлбэл МЭ 666 онд Европ даяар нэг мэдрэлтэцгээж байсан. Мөн адил 1666 онд, дараа нь 1999 онд, жилийн өмнө нэг баагий итгэмтгий хэдэн сая хүмүүсийг хуураад л өнгөрсөн. Хүн айж эхлэхээрээ луйвардуулдаг.
Ертөнцийн төгсгөл гэж сонсох болгонд чих маань үрчийж хумигддаг. Манай ханан дээр өлгөөтэй календарь жил болгон дуусдаг, харин ертөнцийн төгсгөл болоогүй.
А-а-а! ...
|
|
Сэтгэгдэл (6)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
2012-12-01 - Шөнө
Бичсэн:
AmonRa
Шөнө дөлөөр цай уусан шиг дэмийрлээ бичин, хаяа нэг мэдээ эргүүлдэг болчхож. Номын хорхой тамтгаа алдаад, бүр дарагдахаа ч байлаа. Бас дээрээс нь зураг зурмаар, гар загатнаад. Ажил сургууль - ажил сургууль гэсээр өөрийнхөө юмыг хийх юмсан гэж, бүр ангачихсан байна. Сайхан, нам тайван шөнө байх чинь.
|
|
Сэтгэгдэл (0)
:: Сэтгэгдэл бичих ! ::
Холбоос
|
|
Миний тухай
Ялзарсан өт шиг ядмаг санаашрал
Найзууд
PAmonRa
|