1986-201...

2008-03-18 - Бөөн адал явдал...

Бичсэн: AmonRa
Бөөн адал явдал, бөөн хамтын ажилгааны саналууд, бага зэрэг толгой эргүүлмээр амжилт ч урд харагдаад байх шиг, юу болж байгаа тухай бичих юм маш их байна.
Гэвч цаг алга найзуудаа, маш зав муутай гүйж байна!
Нэг өдөр долоо хоног шиг, долоо хоног нь нэг өдөр шиг өнгрөх юм. Сэтгэл маш хангалуун байна!

Удахгуй дахин нэг үзэсгэлэн болно, дэлбэ авна, германуудыг гайхуулхаар зүтгэж байна
Амжилт хүсээрэй найзуудаа, та бүгдэд ч бас амжилт хүсье!
сайн жаалууд байгаарай, битгий үүмүүлээрэй
xD...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-18 - Косовогын тухай

Бичсэн: AmonRa
Энэ өдрийн мэнд айлтгья.

Өчигдөр орой 193 Олон Улсын хуулиаар зөвшөөрөгдсөн улсуудын тоонд Косово нэмэгдлээ.
Сэрби Улсын газар нутгаас махтай ястай нь зулгааж салгав.
Барууны орнуудын геополитикийн бодлого ба Ватиканы сүрхий оролцоо нь Югослав улсыг задрааж, хамтдаа олон арван жилээр амьдарч байсан олон ястангуудын дунд яс хаяж, ахан дүүсийг хэзээ ч нийлэшгүй дайсан болгон хувиргаж чадав.

Одоо тэд "соелтой барууны нийгэмд" орхын тулд Герман, АНУ, Францын төлөвлөснөөр бөгсийг нь долоож, төлөвлөсний дагуу европын улс төрийн тайзандээрх одойчууд болов.
Одоо бол тэр улсыг газрын зурган...
Сэтгэгдэл (5) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-14 - Валентины өдөр

Бичсэн: AmonRa
Сайн байцгаана уу, залуучуудаа!


Валентины өдөр болсон биш, бөөн бөөн ажил...
Үстэй толгой арзааж дууслаа- эмэгтэй хүнийг жаргалтай байлгах бас бодсоноос хэцүү юм байна.
Гэвч бүх юм сайн, бүх юм болно, хамаг юм амжилттай явагдаж байна :)

Дурласан хүмүүсд бүх л болж бүтэх юмыг бүтхийн ерөөл дэвшүүлж, баярын мэнд хүргье дурлалт хосуудад

Өөр зураг үнэн олдсонгуй, ойлгоорой.



Та хэдэд ярьж өгөх сонин сонин юм зөндөө, гэвч бас нээх их ирээдүйг цагаас нь өмнө мөрөөдөж ярих дургуй болхоор, жаахан азнаж байгаад ярьж өгье.
...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-06 - Wrong Turn 2

Бичсэн: AmonRa
Өмнө нь эхний ангийг нь үзээд, таалагдасан болхоор 2-р ангийг лангуундээр байхаар нь барьж авч, өчигдөр үзлээ.

Ерөнхийдөө бүх ангиудых нь зохиол адилхан: машинаар аялсан хүмүүс буруу зүг эргээд, ой модонд төөрөөд, тэнд амьдардаг  муухай царайтай гаруудад идүүлнэ. Ер нь би далдын хүчтэй кинонуудад нээх дургуй, учир нь найруулагч ба операторчид далдын хүчийн айдсыг бас харуулж чадаж байх хэрэгтэй. Тэр нь ховор болхоор, зөвхөн хэдэн найзуудынхаа л зөвлөгөөг сонсож байж үздэг юм. За тэр ч яахав, кинондоо орье.

Энэ удаад сэргэлэн цовоо мутантууд сүх мүх бариад, цоглигоор хүмүүсийг дундуур нь...
Сэтгэгдэл (2) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

2008-02-06 - Шинэ Ангилал Нэмлээ

Бичсэн: AmonRa
Шинэ ангилал нэмлээ, тэрэн дотор таалагдсан таалагдаагуй киноныхаа тухай бичээд байя.
Та бүгдэд уншихад сонирхолтой байх болно гэдэгт найдаж байна.


Харин надаар сонин хачин их байна, миний бичсэн зохиолоор богино хэмжээний хүүхэлдэйн ба богино хэмжээний баримтат кино хийх санхүүжилт авлаа, удаан хөөцөлдөөд байсан юм. Бүх юм бүтнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. Одоо миний гарын дор:

Оператор, техникч ба бидний юмыг зөөдөг, бас бидний хоолонд гүйдэг шавар байна.
Зураг авалт уржигдар, өчигдөр явагдаад, өнөөдөр дуусна. ...
Сэтгэгдэл (0) :: Сэтгэгдэл бичих ! :: Холбоос

<- Ємнєх хуудас :: Дараагийн хуудас ->

Миний тухай

Ялзарсан өт шиг ядмаг санаашрал

Найзууд

PAmonRa